22/06/2025
Та мэдэх үү? Сиднейд зарим машины зогсоолыг шөнөдөө түгждэг юм байна лээ!
Машинаа нэг зогсоол дээр орхичоод явж явж байгаад ирсэн чинь гардаг хаалгуудыг нь хаагаад сайн гэгч нь гинжээр ороогоод цоожлоод явчихсан байсан. Гарах арга чарга хайгаад, аргагүйн эрхэнд машиндаа унтаж билээ. Тэр шөнө тэрүүгээр хүмүүс яваад, хоорондоо яриад би гэдэг хүн машиндаа умралдан хэвтэж байгаад өглөө болгоод гэртээ харьж билээ.
Харин танд ямар хөгжилтэй, сургамжтай, мартагдашгүй дурсамж тохиолдож байсан бэ?