Бидний тухай
Манай компаний үйл ажиллагаа нутаг, усныхаа байгалийн унаган төрхийг сэргээх, хамгаалах, орон нутагтаа ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа бүсийн болон үндэсний хэмжээнд өргөжүүлэн улмаар олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна. 2008 оноос эхлэн өөрсдийн сонирхлоор жимс, жимсгэнэ, гоёлын мод, бут тариалж эхэлсэн бөгөөд 2018 онд Жавхлант-Агро компаниа байгуулсан.
Наадаан ресорт амралт, жуулчны бааз нь “Ноёд” VIP 2 давхар дүнзэн байшин болон 4 хүний ортой 5 дүнзэн байшин, 5 хүний ортой 10 гэртэйгээр жилийн 4 улиралд ажиллаж, Таныг тав тухтай амраах болно. Мөн, шинээр ашиглалтанд орсон, чанарын шаардлага хангасан, тохилог Саун ажиллахын зэрэгцээ боловсон ариун цэврийн өрөөнүүдтэй.
Наадаан ресторан нь 80-120 хүн хүлээн авах хүчин чадалтай, мэргэжлийн ахлах тогоочтой хамт олон монгол болон европ хоолны өргөн сонголттойгоор амттай сайхан хоолоор үйлчлэхийн зэрэгцээ жимсний талбайдаа тариалсан Чацаргана, Нэрс зэрэг төрөл бүрийн жимсээр хийсэн коктейль, шейк, халуун, хүйтэн ундаа, цай болон амттай кофегоор Таныг угтан, үйлчилнэ.
Тавтай морилно уу :)