Duurilag Nars Lodge / Дуурлиг Нарс Лодж

Duurilag Nars Lodge / Дуурлиг Нарс Лодж Nomadic Spirit Meets Comfort. Nestled by the Onon River in Khentii Province, the homeland of Chinggis Khan.

Experience Mongolian nature, history, the sacred Wish Tree, and true nomadic hospitality.

ХАТДЫН ӨРГӨӨИх Эзэн Богд Чингис Хааны төрсөн нутаг, Монгол төрийн цэцэн билэгт их хатдын өлгий, Халхын Сэцэнхан аймгийн ...
23/09/2025

ХАТДЫН ӨРГӨӨ

Их Эзэн Богд Чингис Хааны төрсөн нутаг, Монгол төрийн цэцэн билэгт их хатдын өлгий, Халхын Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг Дуурлиг нарсны дэнж хэмээх газар Монгол төрийн үе үеийн түүхийг бүтээлцсэн их хатдад зориулсан хүндэтгэлийн өргөө цогцолборыг барьж байгуулжээ. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хатан Ц.Дондогдулам, Н.Гэнэнпил нар төрж өссөн нутаг ажээ. Тийм ч учраас багц таван сумны бөх батыг балчир хөвгүүддээ ухааруулсан Алунгуа хатан, эзэн богд Чингис хааны эх Өүлэн хатан, агуу төрийн долоон эрдэнийн нэг Бөртэ хатан, хан хөвгүүн Тулуйн журамт хатан Сорхагтан бэх, Өгөөдэй хааны дараа Монголын төрийн таван жил залсан Дөргөн хатан нарын есөн хатанд зориулан уг хөшөө цогцолборыг босгосон байна. Тэдний дотор Цэцэн хатан Мандухай, Өндөр гэгээний ээж Ханджамц, Галдан бошготын хатан Ану мөн Богд хааны соёрхолт хатан Дондогдулам нар багтаж байгаа ажээ. Агуу их хатад нь Монгол төрийн тусгаар тогтнол, эрх чөлөө, эв нэгдлийг ямагт эрхэмлэн дээдэлж, өрх гэр ард түмэн, үр хүүхдийнхээ төлөө эрдэм оюун, суу билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн цэцэн мэргэн, эрэлхэг дайчин эмэгтэйчүүд байсан. Иймд их хатдын амьдрал замнал, түүх намтрыг тайлбарлан таниулах, алдаршуулан мөнхжүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монголын Их Хатдын Хүндэтгэлийн Өргөө цогцолборыг бүтээн байгуулсан байна.

Монгол хатдын бортгон малгай хэлбэртэй гол өргөөг тойруулан дөрвөн их суварга, есөн цагаан гэрийг босгожээ. Гол өргөөний хойморт хатдын сэнтийг залсан байх бөгөөд эргэн тойронд дээрх хатдын хөргийг байрлуулсан байна. Мөн өргөөний голд есөн хөлт их цагаан туг байх ажээ. Хатдын сэнтийн баруун, зүүн талд Цагаан дарь эх, Ногоон дарь эх бурхныг шилэн хоргоны дотор залжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг анхлан 2005 оноос эхлэн манай Дуурлиг Нарс Лож-н үүсгэн байгуулагч М.Мөнхбат нь санаачлан олон түмэнд сурталчлан таниулах ажлуудыг амжилттай зохион байгуулснаар 2010 онд УИХ-н гишүүн асан Д.Арвин дэмжлэгтэй сүндэрлэн боссон байна. 2005 оноос эхлэн 2025 оныг хүртэл 20н жилийн турш нийт 40,000 зочид гийчдэд Монгол Хатдын түүх намтрыг тайлбарлах, таниулах, сурталчлах ажлуудыг амжилттай зохион байгуулсан байна. Энэ нь тухайн бүс нутагт түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон давуу тал болж байна.

27/08/2025

🌳✨ The Sacred Wish Tree ✨🌳

At Duurilag Nars Lodge, nature is more than just a view — it’s a living spirit.
One of the most meaningful places near us is the Wish Tree, where travelers and locals tie ribbons and make heartfelt wishes. 🌿

For generations, people have come here to pray for health, love, and happiness. Now, our guests can also share in this tradition — connecting with Mongolian culture in the homeland of Chinggis Khan.

📍 Join us at the Onon River, explore the steppe and forest, and leave your wish at the sacred tree.

💭 What wish would you make if you stood beneath it?

Nomadic Spirit Meets Comfort ✨

🌳✨ Хүслийн Мод ✨🌳

Байгаль бол зүгээр нэг үзэмж биш юм энэ бол амьд зүйл.
Энэ амьд зүйлийн нэг бол Хүслийн Мод, энд аялагчид болон нутгийнхан ирж чин сэтгэлийн хүслээ шивнэдэг. 🌿

Эрт дээр үеэс хүмүүс эрүүл мэнд, хайр, аз жаргалын төлөө энд залбирсаар ирсэн. Одоо манай зочид ч гэсэн энэ уламжлалд нэгдэж, Их Эзэн Чингис хааны өлгий нутагт монгол соёлтой холбогдох боломжтой.

📍 Онон мөрний хөвөөнд ирж, тал хээр ба ойгоор аялж, ариун модондоо хүслээ шивнэээрэй.

💭 Та энэ модны дор зогсвол ямар хүслээ шивнэх байсан бэ?

Нүүдэлчдийн амьдрал, тав тухтай хосолсон нь ✨

Address

Wish Tree, Duurilag Nars Lodge
Bayan-Adraga
00976

Alerts

Be the first to know and let us send you an email when Duurilag Nars Lodge / Дуурлиг Нарс Лодж posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share