15/10/2024
Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд бүтээсэн гэх Пагмадуламын тухай киног үзэж шинэ зууны эмэгтэйчүүдийн манлайлагч болон орчин цагийн Монголын Уран зохиолын үндэслэгч Нацагдоржийн тухай түүхэн кино үзнэ гэсэн хүлээлттэй, хүндэтгэл дүүрэн очоод бүр гутав! Түүхэн хүмүүсийн тухай бүтээл нийгэмд танилцуулна гэдэг тодорхой санаа, зөв мессеж илгээж, орчин цагийн хүмүүсийн оюун санааг баяжуулж домыг нь бүтээх нь ёстой гэж ойлгодог.... Монголын эрчүүдийн нэр төрийг ингэж гутаах шаардлага байсан ч юм уу! Эцэг Дамдин нь язгууртан тайж хүнийг амиа аврахын тулд нохой шиг авирлаж галзуурсан нь үнэн байсан ч үүнийг өнөөдөр ингэж гаргах шаардлагатай байсан ч юм уу!!!! Нацагдорж архичин, тухайн цаг үеийн аймшигт хувь заяаны эргэлт, сэтгэл санааны цохилтоосоо гарч чадахгүй байсаар гудамжинд үхсэн хэдий ч "Учиртай гурван толгой", "Цагаан сар ба хар нулимс", "Шувуун саарал", "Монгол ардын суут" гм зохиол бүтээснийг нь уран сайхнаар сэргээж, "Миний нутаг" эх зохиолыг нь уншуулж, монголын ард түмний оюун санааны үнэт зүйлс бүтээгчээр нэг хоромч хамаагүй гаргаж болсонгүй юу!!!! Хувь хүний эмгэнэлт түүхийг сануулж гаргаж болно. Гэхдээ Пагмадулам, Нацагдорж нарыг хамт нь морьтой давхиулаад шүлгээ уншиж байгаар нь төгсөж болсонгүй юу! Бөмбөр театрыг барьж байгаагаар фон хийж, нийгмийн шинэ систем ямар үнэ цэнээр олдсоныг сануулж, хувь хүний эмгэнэлт түүхийг гаргаж болсонгүй юу! Баахан хүмүүсээс хандив авч босгож байгаа бүтээлийнхээ үнэ цэнэ, ач холбогдол талаас нь анхаарч байгаасай... Харамсалтай! Уг киноны гол мсж: өнгө мөнгө дийлдэг хорвоод хэн ч уусдаг юм бна гэж л хэллээ!!!!
PS: Яс юман дээр "Улаан сарнай" кинонд төрийн зүтгэлтэн Балхжав гуайг ч эхнэртээ атаархсан олиггүй эр хүнээр дүрслэж гаргахад хүү ах мань үзээд, үр хүүхдүүд бидний хувьд аз жаргалтай сайхан бага насны дурсамж үлдсэн гэж хэлж байхад дотроо өрөвдөж байлаа...