JED Future Group LLC

JED Future Group LLC Байгальд ээлтэй
Сэргээгдэх эрчим хүч

11/08/2026
10/06/2026

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-УИХ-аас өнгөрсөн оны сүүлээр “Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг эрчимжүүлэх” түүхэн тогтоол баталж, “3х100” хөтөлбөрийг Ерөнхий сайд Н.Учрал өөрөө УИХ-ын дарга байхдаа дэвшүүлсэн.

-Айл өрх, аж ахуйн нэгжүүд сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээнд нэвтрүүлж, илүүдлээ төвийн сүлжээнд нийлүүлэн орлого олох боломжийг нээсэн тогтоол юм.

-20 кВт хүртэлх нарны панелыг техникийн нөхцөлгүй холбодог болголоо. Нийлүүлсэн эрчим хүчний төлбөрийг сар бүр олгож байгаа. 10кВт нарны панел суурилуулсан айл сард 400 мянга, 20 кВт-т нь 1 сая төгрөг олох боломжийг “Чөлөөлье” бодлогоор бүрдүүлж өглөө.

-Таван аймагт нарны станц, батерей хуримтлуурын систем байгуулснаар сэргээгдэх эрчим хүчний үнэ буурна. Цахилгаан машины хэрэглээг дэмжих “Ногоон өртөө”-ний ажил эхэллээ.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их боломж бий боллоо.

10/06/2026

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.06.08/ Их Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж буй "ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦАХИМ ШИЛЖИЛТ, УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ" өдөрлөгт оролцож, үг хэллээ.

Тэрбээр, "Засгийн газрын “Чөлөөлье” бодлого, дөрвөн чөлөөлөлтийн нэг “Ногоон хөгжлийн чөлөөлөлт”, “3×100” хөтөлбөр энэхүү реформын үндсэн зураглал чиг шугам нь юм.

Ногоон зээлийн нөхцлийг хөнгөлж, хүнд суртлаас чөлөөлсний үр дүнд нарны эх үүсгүүр, хураагууртай болж, өөрсдийгөө хангаж, үйлдвэрлэсэн, хадгалсан эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж байгаа айл өрхүүд нэмэгдэж байна.

Засгийн газрын “3×100” хөтөлбөр гэдэг нь 100 мянган нарны гэр, 100 МВт тархмал эх үүсвэр, 100 мянган цахилгаан автомашин цэнэглэх ногоон өртөө байгуулах Ногоон хөгжлийн чөлөөлөлтийн зам юм" хэмээн мэдэгдлээ.
#эрчимхүчнийцахимшилжилт
#ногоончөлөөлөлт

***

Easier access to green financing and reduced administrative barriers are enabling more households in ger areas to install solar panels and battery storage systems, meet their own energy needs, and feed surplus electricity into the grid.

17/05/2026

Ногоон хөгжлийн чөлөөлөлт:

✅Хэрэглээний зээлийн ангиллаас ногоон зээлийг гаргав

✅Ногоон зээлийн хугацаа уртсаж, хугацаа 60 сар боллоо

✅Нарны хавтан, хураагуурын сарын төлөлт 40% буурав

✅5 жилийн хүү нь хүрэн зээлээс 4-6% хямд

***

The loan term for green financing has been extended to 60 months.

Monthly loan payments for solar and battery systems have fallen by 40%.

Interest rates are 4–6 percentage points lower than regular consumer loans.

Энийг л хэлээд байгаа юм. Анхны өртөгөө нөхөөд өөрийн хэрэглээгээ хангаад л тухтай амьдрана ш дээ. Манай 10квт үнэ 23.8 ...
12/05/2026

Энийг л хэлээд байгаа юм. Анхны өртөгөө нөхөөд өөрийн хэрэглээгээ хангаад л тухтай амьдрана ш дээ. Манай 10квт үнэ 23.8 сая байгаа

АМИНЫ ОРОН СУУЦАНД НАРНЫ ПАНЕЛЬ СУУРИЛУУЛЖ,ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ (хадгалаад аваарай.)1. ХЭРХЭН ...
08/05/2026

АМИНЫ ОРОН СУУЦАНД НАРНЫ ПАНЕЛЬ СУУРИЛУУЛЖ,
ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА СҮЛЖЭЭНД БОРЛУУЛАХ ЗӨВЛӨМЖ (хадгалаад аваарай.)

1. ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Нарны панель → Инвертер → Гэрийн хэрэглээ → Илүүдэл цахилгаан түгээх сүлжээнд
Өдрийн цагаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч эхлээд таны гэрийн хэрэглээг хангаж, илүүдэл нь төвийн түгээх сүлжээнд нийлнэ.

2. ЯМАР ЧАДАЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ?

3 кВт - Бага хэрэглээтэй айл
4,000–5,000 кВт.ц/жил

5 кВт - Жижиг амины орон сууц
6,500–8,000 кВт.ц/жил

8 кВт - Цахилгаан хэрэглээ өндөр айл
10,000–12,500 кВт.ц/жил

10 кВт - Том байшин
13,000–16,000 кВт.ц/жил
Ихэнх айлд 5–8 кВт-ын on-grid систем тохиромжтой.

3. ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНЫ ТАРИФ

06:00–17:00
285 төг/кВт.ц
17:00–22:00
300 төг/кВт.ц
Тариф нь НӨАТ-гүй.

4. 20 кВт ХҮРТЭЛ ХОЛБОЛТЫН ҮЙЛ ЯВЦ

1. Хялбаршуулсан хүсэлт гаргана.

2. Түгээх байгууллага холбох боломжийг 5 ажлын хоногт судалж, хариу мэдэгдэнэ.

3. Угсралтын дараа газар дээр нь 3 ажлын хоногт шалгалт хийж, шаардлага хангасан эсэхийг баталгаажуулан тоолуурт лац тавина.

4. Шаардлага хангасан тохиолдолд 3 ажлын хоногт гэрээнд нэмэлт оруулж, сүлжээнд холбоно.
20 кВт хүртэл — хялбаршуулсан журам

5. ТЕХНИКИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ШААРДЛАГА
Панелийг өмнө зүг рүү, сүүдэр багатай байрлуулах
On-grid эсвэл hybrid инвертер сонгох
Хоёр чиглэлтэй тоолууртай байх
Газардуулга, аянга хамгаалалт, SPD хамгаалалттай байх
Сертификаттай тоног төхөөрөмж, туршлагатай тусгай зөвшөөрөлтэй гүйцэтгэгч сонгох

6. 5 кВт СИСТЕМИЙН ЖИШЭЭ ТООЦОО
Жилийн үйлдвэрлэл: 7,000 кВт.ц
Өөрөө хэрэглэсэн: 4,200 кВт.ц буюу 60%
Сүлжээнд нийлүүлсэн: 2,800 кВт.ц буюу 40%

Илүүдэл борлуулалтын орлого:
2,800 × 285 = 798,000 төг/жил

Үүн дээр өөрийн хэрэглээний цахилгааны хэмнэлт нэмэгдэнэ.

7. МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨМЖ
Эхний ээлжинд өөрийн хэрэглээг хангах хэмжээний 5–8 кВт-ын on-grid системээс эхлэх нь хамгийн зөв. Батерейгүй систем нь хөрөнгө оруулалт багатай, өгөөж өндөртэй. Дараа нь хэрэглээ нэмэгдвэл hybrid инвертер + battery шийдэл рүү өргөтгөж болно.

Эх сурвалж:
Эрчим хүчний сайдын 2026.03.02-ны А/42 тушаал;
ЭХЗХ-ны 2021.06.24-ний 390 дүгээр тогтоол.

Амины Орон Сууц экспо 2026 оны 5 сарын 15-17-нд БАРИЛГАЧИН худалдааны төвд болно.

26/04/2026

Компанийн танилцуулга 1: JED Future Group LLC нь БНСУ-ын сэргээгдэх эрчим хүчний GnD компанитай хамтран ажиллаж бөгөөд
GnD компани нь 2013 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний салбарт тасралтгүй хөгжиж, олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай Солонгосын шилдэг компани юм.

JED Future Group LLC нь БНСУ-ын GnD компанитай хамтран олон улсын туршлага, дэвшилтэт технологийг Монголд туршиж, эрс тэс уур амьсгалд зохицох технологийг захиалан үйлдвэрлүүлж байна.

Та сонирхож байвал бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 🌱
📞 Утас: 9888-7191, 8008-6009

Address

Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг 1-р хороо, жуулчдын гудамж-32, MX төв, 401А тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when JED Future Group LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category