10/08/2026
💙 2026 ОНЫ ЗУНЫ СҮҮЛЧИЙН ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ 🏕️✨
“Даян-Очир” хүүхдийн зуслангийн 2026 оны зуны хамгийн сүүлийн ээлж амжилттай болж өндөрлөлөө. ☀️🌿
Энэ удаагийн ээлж маань англи хэл, уран зургийн чиглэлээр мэргэжлийн багш нартай хамтран ажилласнаараа онцлог байлаа. 🇬🇧🎨 Хүүхдүүд маань амарч, хөгжилдөхийн зэрэгцээ англи хэлний мэдлэгээ бататгаж, уран зургаар дамжуулан өөрсдийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлж, шинэ зүйлс сурч мэдсэн өдрүүдийг өнгөрүүллээ.
Мэдээж зуслангийн өдрүүд зөвхөн хичээлээр хязгаарлагдсангүй. 💫 Хөгжөөнт тоглоом, бүжиг, багийн үйл ажиллагаа, нөхөрлөл, инээд хөөр гээд зуны хамгийн нандин дурсамжуудаа хамтдаа бүтээлээ. 🤍
Ийнхүү бидний 2026 оны зуслангийн ээлжүүд амжилттай өндөрлөж байна.
Энэ зуныг бидэнтэй хамт өнгөрүүлсэн хүүхдүүддээ, бидэнд итгэл хүлээлгэсэн эцэг эх, асран хамгаалагчиддаа болон хамтран ажилласан багш, ажилтнууддаа чин сэтгэлээсээ баярлалаа. 💙
Нэг зун өндөрлөлөө. Харин бүтээсэн дурсамжууд үргэлж үлдэнэ. 🏕️✨
Дараа зун дахин уулзацгаая! 💙
#ДаянОчир #ХүүхдийнЗуслан #СүүлийнЭэлж #АнглиХэл #УранЗураг #ЗуныДурсамж