Mongol Nomadic Tourist Camp

Call Directions Website Contact the business

Mongol Nomadic Tourist Camp Аялал жуулчлал, Амралтын газар
(2)

04/10/2026

Сургуулийн сурагчид маань Монголын нүүдэлчин соёл, өв уламжлал, ахуйтай танилцах хаврын аялалаараа адал явдал дүүрэн, инээд баясал цалгисан дурсамж дүүрэн нэгэн өдрийг багш нар, ангийн найз нөхөдтэйгөө хамт өнгөрүүллээ.
Бүхий л зүйлсийг сонирхон анзаарч, сонуйчхан асуулт тавьж, өөр хоорондоо хөгжилдөн ярилцах бяцхан шавь нараа харах багш бүрийн аз жаргал байлаа.
Үндэсний хувцасаараа гоёж очсон хүүхдүүд маань орчинд нь очоод өөрсдөө л Төрийн дууллаа дуулан шуугилдацгааж, морин хуурын эгшигэнд Алтайн магтаал явахад айзам, хэмнэл үүсгэн алга ташихыг харах бахархан догдлох сэтгэл төрүүлж байв.
Үндэсний онцлог болсон өв уламжлалаа ирээдүй хойч үедээ өвлөн тээх боломжийг олгох зорилгоор сэтгэл зүрхээ гарган, асар их хүч хөдөлмөрөө шингээн ажиллаж байгаа Mongol nomadic Tourist Camp / Монгол номадик цогцолбор-ийн хамт олноор бахархах сэтгэл төрж байлаа.Инээд алдан найрсагаар үйлчилсэн танай ажилтан бүрд баярлалаа.

Бүх юм сошиал болсон энэ үед цаг гаргаад, гараараа сэтгэгдэл бичиж үлдээдэг аялагчид үнэхээр сэтгэлтэй шүү ❤️ Жил бүр хэ...
30/09/2026

Бүх юм сошиал болсон энэ үед цаг гаргаад, гараараа сэтгэгдэл бичиж үлдээдэг аялагчид үнэхээр сэтгэлтэй шүү ❤️ Жил бүр хэдэн дэвтэр дүүрэх тэр сайхан үгс, ерөөл бүхэн бидний ажлын түүх, нандин дурсамж болон үлддэг дээ…

Энэ жилийн сүүлийн зочдын сэтгэгдлээс:

🇨🇦 Коннор, Канад | 2026.09.25
“Хоол, хөтөлбөрүүд, хүмүүс гээд бүгд гайхалтай байлаа! Байгаль үнэхээр үзэсгэлэнтэй, сүүн архи ч сайхан байлаа (бас чанга шүү!). Маш их баярлалаа!”

🇳🇴 Анастасия, Ставангер, Норвеги | 2026.09.28
“Гайхалтай, жинхэнэ уламжлалт ахуйг мэдрүүлсэн сайхан туршлагад баярлалаа!”

🇷🇺 Ирина, Архангельск, Орос
“Танай бизнес улам цэцэглэн хөгжихийг хүсье! Танай гэр бүлд энх амгалан, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!”

🫶Ийм сайхан сэтгэгдэлүүд уншсан хүмүүс чинь ирэх жил улам сайхан ажиллах урам авч, алдаа байвал засаж сайжруулаад чадахаараа хичээнэ дээ❤️

⚠️ МОНГОЛ ОРНООР АЯЛЖ БУЙ АЯЛАГЧДЫН АНХААРАЛДСүүлийн үед баавгай суурьшлын бүс, төв газраар үзэгдсэн мэдээлэл гарч байга...
30/09/2026

⚠️ МОНГОЛ ОРНООР АЯЛЖ БУЙ АЯЛАГЧДЫН АНХААРАЛД

Сүүлийн үед баавгай суурьшлын бүс, төв газраар үзэгдсэн мэдээлэл гарч байгаа тул хаана ч аялж яваа өөрийн болон бусдын аюулгүй байдлыг анхаараарай.

🐾 Хөдөө, уул ойтой газраар ганцаараа явахгүй, хамт яваа хүмүүсээсээ холдохгүй байх.
🐾 Өглөө, оройн бүрий болон харанхуйд явган аялал хийхээс зайлсхийх.
🐾 Хоол хүнс, үлдэгдэл, хогоо ил задгай орхихгүй, битүү саванд хадгалах.
🐾 Баавгай, бамбарууш харагдвал ойртохгүй, хоол өгөхгүй, зураг авах гэж дагахгүй байх.
🐾 Баавгайтай таарвал сандран гүйхгүй, огцом хөдөлгөөн хийхгүй. Хамтдаа байж, тайван дуугаар ярин, аажуухан зайгаа холдуулаарай.
🐾 Хүүхдүүдээ хараа хяналтдаа байлгаж, очих газрынхаа нөхцөл байдлыг нутгийн иргэд, хөтөч, баазын ажилтнуудаас урьдчилан лавлаарай.

Манай Mongol Nomadic Tourist Camp маргааш буюу 10-р сарын 1-нд 2026 оны улирлын үйл ажиллагаагаа өндөрлүүлнэ. Одоогоор манай баазын орчимд баавгай үзэгдээгүй боловч Монгол орны өнцөг булан бүрд аялж буй та бүхэндээ сэрэмжлүүлж байна.

🇲🇳Байгальдаа хүндэтгэлтэй, болгоомжтой аялж,сайхан дурсамжтай гэртээ хариарай

🌏⚠️ ATTENTION TRAVELLERS EXPLORING MONGOLIA

Following recent reports of bears being spotted near settlements and populated areas, please stay alert and look after your own safety and that of others wherever you travel.

🐾 Avoid walking alone in rural, mountainous or forested areas, and stay close to your group.
🐾 Avoid hiking at dawn, dusk or after dark.
🐾 Keep food, leftovers and rubbish in securely closed containers. Never leave them out in the open.
🐾 If you see a bear or cubs, do not approach, feed or follow them to take photos.
🐾 If you encounter a bear, do not run or make sudden movements. Stay together, speak calmly and slowly back away.
🐾 Keep children under close supervision. Before visiting an area, check local conditions with residents, guides or camp staff.

Mongol Nomadic Tourist Camp will close for the 2026 season tomorrow, October 1. No bears have been sighted around our camp so far, but we are sharing this reminder for everyone travelling across Mongolia.

🇲🇳 Respect nature, travel with care, and return home safely with wonderful memories.

🇲🇳Нэг жуулчин нэг бүтээл авч явахад, тэр бүтээлтэй хамт Монголын тухай түүх дэлхийгээр аялдаг🫶⏳2026 оны улирлаа амжилтта...
30/09/2026

🇲🇳Нэг жуулчин нэг бүтээл авч явахад, тэр бүтээлтэй хамт Монголын тухай түүх дэлхийгээр аялдаг🫶

⏳2026 оны улирлаа амжилттай өндөрлүүлж буй энэ үед манай Ger Art Gallery & Souvenir Shop-той хамтран ажилласан уран бүтээлчид, гар урчууд, үндэсний үйлдвэрлэгч та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа🙏

🍀Зуны цөөн сард бидний хамтдаа бүтээсэн зүйл зөвхөн борлуулалтаар хэмжигдэхгүй. Танай бүтээлийг олон орны аялагчид харж, барьж, түүхийг нь сонсож, Монголын өв соёл ямар баялаг өнгө төрхтэйг мэдэрч буцлаа. Зарим нь бүтээлийг тань гэртээ авч харьсан бол зарим нь дараагийн аялагчдад ярьж, таныг зорьж очих шалтгаантай болсон байхаа.

🌏2027 онд ч та бүхэнтэйгээ улам ойр, илүү сайхан хамтран ажиллаж, Монгол уран бүтээлээ олон хүнд хүргэцгээе. Бидэнд итгэж, бүтээлээ нийлүүлсэн та бүхэнд дахин баярлалаа🤎

2026.09.30

Address

Argalant

Alerts

Be the first to know and let us send you an email when Mongol Nomadic Tourist Camp posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mongol Nomadic Tourist Camp:

Shortcuts

Share