04/09/2026
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт үе үеийн барилгачид, салбарын нийт ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Зуун жилийн түүх гэдэг бол эх орныхоо хөгжил дэвшил, хот суурин, бүтээн байгуулалтын өнгө төрхийг цогцлоосон үе үеийн барилгачдын хөдөлмөр, зүтгэл, бахархлын түүх билээ.
Ахмад үеийнхээ үнэтэй туршлага, бүтээсэн өвийг хүндэтгэн залгамжилж, өнөө цагийн барилгачид шинэ технологи, шинэ санаа, мэргэжлийн ур чадвараар салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна.
“Итгэлт Өргөө” ХХК-ийн хамт олон бид чанар, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг эрхэмлэн, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрийг оруулан ажиллаж ирсэндээ баяртай байдаг.
Монголын нийт барилгачид Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, бүтээн байгуулалтын арвин их ололт амжилтыг хүсэн ерөөж, барилгын салбарын түүхт 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
“ИТГЭЛТ ӨРГӨӨ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН