04/08/2026
🥰🥰🥰
ТАЛАРХАЛ | ХУР КАПИТАЛ ХХК
"Цөлийн дуу хоолой" (Voice of the Desert) олон улсын санаачилгын өнгө төрх, визуа шийдлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, бидний алсын зорилгыг бодит дүр төрх болгон амилуулж буй “Хур капитал” ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
16 жилийн турш чанар, хурд, бүтээлч шийдэл, хариуцлагыг эрхэмлэн ажиллаж ирсэн танай хамт олон өнөөдөр олон улсын хэмжээний байгаль орчны санаачилгын нүүр царай, өнгө төрхийг бүтээж байна.
НҮБ-ын UNCCD COP17-ыг угтсан энэхүү санаачилгын хүрээнд та бүхний ур чадвар, сэтгэл, хөдөлмөрөөр бүтээгдсэн бүтээл бүр Монголын говиос дэлхийд хүрэх дуу хоолой болно.
Та бүхний өнөөдөр өгсөн дэмжлэг цөлжилтийн эсрэг тэмцэлд, ирээдүй үеийн төлөөх хариуцлагад, Монгол Улсын ногоон хөгжлийн манлайлалд оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм.
Хүнээ дээдэлдэг
Түншлэлээ эрхэмлэдэг
Амлалтаа биелүүлдэг
Үнэ цэн бүтээдэг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа бид бахархаж байна.
Бид Ногоон итгэлцлийг хамтдаа бүтээж байна. Монголын говиос дэлхийд хүрэх дуу хоолойг хамтдаа түгээж байна.
Та бүхний ажил үйлс улам өргөжин тэлж, бүтээсэн үнэ цэн бүхэн тань олон дахин үржиж байх болтугай.
#ХурЗочидБуудалӨмнөговь