Tem Overland

Tem Overland Travel through Mongolia

За залуусаа, overland аялал болон хот, хөдөөгийн алинд ч замын бартаа тоолгүй туулах итгэлтэй хүлгээ зарна.Үзүүлэлт боло...
29/08/2026

За залуусаа, overland аялал болон хот, хөдөөгийн алинд ч замын бартаа тоолгүй туулах итгэлтэй хүлгээ зарна.

Үзүүлэлт болон давуу талууд:
✅ Үйлдвэрлэсэн / Орж ирсэн он: 2011 / 2012
✅ Хөдөлгүүр: 4.6L V8 (Хүч чадал, хурд авах чадвар маш сайн. Prado 150-тай адил кузов, сэвтэй боловч хөдөлгүүрийн хүч, татах чадвараар хавьгүй илүү)
✅ Сэлбэг: Prado 150-ын ихэнх сэлбэг шууд таардаг тул олдоц сайтай, ямар ч асуудалгүй.
✅ Түлш зарцуулалт: Хөдөө гадаа аялалд дунджаар 14л/100км (V8 хөдөлгүүртэй туулах чадвар өндөр тээрэгт маш ашигтай шаргуу зарцуулалт)
✅ Техникийн ажиллагаа: Юу ч хийх шаардлагагүй, ямар ч асуудалгүй, шууд унаад аялалд гарахад бэлэн.

Сонирхсон нь чат болон утсаар холбогдоорой!

20 жилийн өмнө өвөөгийнхөө суваргыг барихаар явах замд өвөө минь хажууд сууж, надад машинаа хэрхэн жолоодохыг зааж өгч б...
14/08/2026

20 жилийн өмнө өвөөгийнхөө суваргыг барихаар явах замд өвөө минь хажууд сууж, надад машинаа хэрхэн жолоодохыг зааж өгч билээ.

Харин 20 жилийн дараа яг тэр суварга руугаа буцах замдаа энэ удаад би өвөөдөө өөрийнхөө машиныг хэрхэн жолоодохыг зааж явна.

Цаг хугацаа үнэхээр хурдан юм. Ийм нандин мөчүүд юугаар ч солишгүй үнэтэй. Хайртай хүмүүс тань дэргэд тань байгаа дээр хором бүрийг хайрлан, хамтдаа өнгөрүүлж байгаарай.

12/08/2026

Төгсгөлийн асуултад заавал хариулаад өгөөрэй

31/07/2026

Car Hacks 13: Тулгаа?

28/07/2026

Outdoor Hack 26: Чандмань эрдэнэ

26/07/2026

Outdoor Hack 25: ганц гар угаахгүй шүү

24/07/2026

Car Hack 12: Чанарын дээд

17/07/2026

Outdoor Hack 24: өглөө сэрэхэд шүдний оо байхгүй 😂

Бичлэг хийх гээд явж байхад жаахан бензин хэрэг болоод ахаас "Мөнгийг нь өгөөд жаахан бензин авч болох уу?" гэсэн юм.Гэт...
16/07/2026

Бичлэг хийх гээд явж байхад жаахан бензин хэрэг болоод ахаас "Мөнгийг нь өгөөд жаахан бензин авч болох уу?" гэсэн юм.

Гэтэл ах инээгээд "Мөнгө хэрэггүй ээ. Бид чинь нэг нэгэндээ тус дэмтэй байх хэрэгтэй." гээд өөрийнхөө мотоциклоос бензин хийж өглөө.

Ийм сайхан сэтгэлтэй хүмүүс олон байгаасай гэж үнэхээр бодогдсон.

Ах өөрөө үнээ малладаг бөгөөд Сансайгаас Шарга Морьт хүртэл өдөр бүр явж, шинэ сүүгээ 1 литрийг нь 3,000 төгрөгөөр зардаг юм байна.

Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсээ бид ч гэсэн дэмжээд тэр хавьд байдаг бол шинэ сүүг нь авахыг уриалж байна.

Утас нь 8860-0238 гэсэн шүү

Address

Erdene

Alerts

Be the first to know and let us send you an email when Tem Overland posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share