Double Lake by Toilogt

Double Lake by Toilogt DoubleLake tourist camp

Хөвсгөлийн тайгын шинэхэн нэрс — Double Lake-ийн ширээн дээр 🫐🌿Жил бүрийн зуны сүүлээр тайгад нэрс боловсорч гүйцэх үеэр...
21/08/2026

Хөвсгөлийн тайгын шинэхэн нэрс — Double Lake-ийн ширээн дээр 🫐🌿

Жил бүрийн зуны сүүлээр тайгад нэрс боловсорч гүйцэх үеэр Double Lake-ийн гал тогоонд нэгэн сайхан уламжлал үргэлжилдэг.

Шинэхэн түүсэн нэрсээрээ ил гал дээр жимсний чанамал хийж, тайгын жимсний анхилуун үнэр, шинэхэн амтыг нь хадгалан зочдоо дайлдаг.💙

Хөвсгөлийн тайгын амт — Double Lake-ийн ширээн дээр 🥰

Double Lake амралтын газарт амрахыг хүсвэл дараах дугаараар захиалгаа өгөөрэй: 72776555

18/08/2026

Хөвсгөл нуурын орчмын хөл хөдөлгөөн багасаж, хамгийн сайхан, нам гүм үе эхэллээ. Усны чимээ сэтгэлийг тайвшруулж, стресс, ядаргааг тайлах увидастай 💙🌿

✨ 8/24–9/20 — Double Lake-ийн бүх сууц 20% хямдарлаа.

14/08/2026

Double Lake амралтын газар нь Хөвсгөл болон Тойлогт нуурын дунд оршдог бөгөөд Хөвсгөлийн үзэсгэлэнт хар модоор хүрээлэгдсэн тул маш үзэсгэлэнтэй, өвөрмөц байршилтай. 🌿💙

8 болон 9 дүгээр сард Хөвсгөлийн нуурын эрэг орчимд аялагчдын хөл хөдөлгөөн багасаж, илүү нам гүм болдог тул аялахад хамгийн тохиромжтой үе. Нарны илч илүү дулаан байдаг тул нуурын ус бүлээхэн болдог. Нарлаг, налгар дулаахан өдрүүдийг нуурын үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар, амар тайван орчинд өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой үе. 🩵

Хотын чимээ шуугиан, өдөр тутмын хэмнэлээс түр холдож, байгальтайгаа ойрхон хэдэн өдрийг өөртөө зориулаарай. 🌲⛰️🏕🏞

📞 Захиалга: 7277-6555 💙

Double Lake амралтын газар нь 42 бясалгагч, цагаан хоолтон зочдоос бүрдсэн гайхамшигтай зочдыг бүтэн долоо хоногийн турш...
13/08/2026

Double Lake амралтын газар нь 42 бясалгагч, цагаан хоолтон зочдоос бүрдсэн гайхамшигтай зочдыг бүтэн долоо хоногийн турш хүлээн авч, хамтдаа үнэхээр онцгой, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүллээ. 🤍🌿

Сайхан энерги, амар амгалан, эерэг мэдрэмжээр дүүрэн энэ долоо хоног бидэнд ч бас мартагдашгүй дурсамж үлдээлээ. Тэд бидэнд хүн, амьтан, байгаль гурав салшгүй холбоотойг дахин нэг мэдрүүлж, байгальтайгаа зохицон оршиж, сэтгэлийн амар амгаланг мэдрэхийн үнэ цэнийг сануулсан сайхан зочид байлаа. 🌿

Мөн манай амралтын газрын алтан гарт тогооч нарын сэтгэл шингээн бэлтгэсэн цагаан хоол зочдын маань талархал, магтаалыг олонтаа хүртэж, “маш амттай байлаа” гэсэн сайхан үгсээр биднийг баярлуулсан юм. 🤍

Хөвсгөлийн толь мэт тогтуун нуур, цэвэр агаар, онгон байгаль дунд хамтдаа амьсгалж, бясалгаж, тайвширч өнгөрүүлсэн энэ долоо хоног бидний сэтгэлд удаан хадгалагдах болно. ✨

Thank you for bringing your beautiful energy to Double Lake. 🤍

Дахин уулзахыг тэсэн ядан хүлээж байна. 🌲✨

A Week of Peace, Connection & Beautiful Energy at Double Lake 🤍🌿

It was our pleasure to welcome 42 wonderful guests—meditators and vegetarians—to Double Lake for a full week of meaningful connection, peaceful moments, and unforgettable memories.

Surrounded by positive energy, tranquility, and a deep sense of harmony, this week was just as memorable for us as it was for our guests. Their presence reminded us once again of the beautiful connection between people, animals, and nature, and of the value of living in harmony with our surroundings while finding inner peace. 🌿

We were also delighted to serve wholesome vegetarian meals throughout their stay, thoughtfully prepared by our talented chefs with care and dedication. We were truly grateful to receive so many compliments and hear how much they enjoyed the food. 🤍

Amid the crystal-clear waters of Lake Khuvsgul, fresh mountain air, and untouched natural beauty, we shared a week of breathing, meditating, slowing down, and reconnecting with ourselves and nature. These beautiful moments will remain in our hearts for a long time to come. ✨

Thank you for bringing your beautiful energy to Double Lake. 🤍

We look forward to welcoming you back again. 🌲✨

29/07/2026

Double Lake-д амрахдаа дурсамж бүтээх олон төрлийн үйл ажиллагаанд оролцох боломжтой 🌿✨

Co****le, агаарын теннис, ширээний теннис, гар бөмбөг, foosball, каное, Jet Ski, завин аялал, дугуй унах, морь унах, уулын алхалт, хүүхдийн тоглоомын талбай (элс, trampoline, гулсуур), board games, түүдэг гал зэрэг олон төрлийн үйл ажиллагаа таныг хүлээж байна 💙

📞 Захиалга: 7277-6555

28/07/2026

Сайхан амралтыг мартагдашгүй болгодог зүйлсийн нэг нь мэдээж амттай хоол ❣️

Double Lake амралтын газрын тогооч нар маань шинэхэн, чанартай орцоор хоол бүрийг нямбай бэлтгэж, эрүүл, амт чанарыг эрхэмлэн таны ширээнд хүргэдэг. Хоол бүрээс тогооч нарын ур чадвар, нямбай бэлтгэл, сэтгэл шингэсэн амтыг мэдрэх болно. 🥘

Захиалга өгөх утас 📞: 7277-6555

25/07/2026

🌿 8-р сарын 10-наас хойш захиалга авч байна.

Double Lake-д захиалга өгөх утас: 7277-6555
Үнийн мэдээллийг DM-ээр аваарай.

✨ Монгол Улсын анхны зууван хэлбэртэй орд гэр Double Lake-д 💙

Уламжлалт Монгол гэрийн үнэ цэнийг хадгалсан атлаа орчин үеийн тав тухыг бүрэн шингээсэн Монгол Улсын анхны зууван хэлбэртэй орд гэрийг Double Lake амралтын газар бүтээлгэсэн билээ.

🤔 Яагаад заавал зууван хэлбэртэй орд гэр гэж?

Уламжлалт бөөрөнхий гэрт ариун цэврийн өрөө төлөвлөхөд тааз намхан болж, ашиглагдахгүй сул орон зай их гардаг.

Тиймээс бид удаан судалж, Монгол архитектурын шийдэлд тулгуурлан илүү уужим, тав тухтай орон зайг бүрдүүлэх зорилгоор энэхүү өвөрмөц зууван орд гэрийг бүтээлгэсэн юм.

Зууван хийцийн ачаар гэрийн дотоод орон зай илүү цэлгэр болж, ариун цэврийн өрөө нь өндөр таазтай, тав тухтай болсон. Ингэснээр уламжлалт гэрийн дулаан уур амьсгалыг хадгалсан атлаа орчин үеийн аялагчдын хэрэгцээнд бүрэн нийцсэн шинэ төрлийн орон зай бий болсон.

🏡 4 хүний багтаамжтай энэхүү орд гэр нь гэр бүл, найз нөхдөөрөө байрлан амрахад төгс сонголт юм.

✨ Таны тав тухыг бүрдүүлэх онцлогууд

• Монгол гэрийн тооноос санаа авсан өндөр, цэлгэр тааз
• Панорам шилэн дээвэртэй өвөрмөц интерьер
• Дулааныг шалны халаалтын системээр шийдсэн
• 2 унтлагын өрөө (1 өргөн ор, 2 нарийн ор)
• Буйдан, хивстэй тохилог амралтын өрөө
• 5 хүний хоолны ширээ
• Ариун цэврийн өрөө (суултуур болон босоо шүршүүр нь тус тусдаа хаалгатай)

🌊 Хөвсгөл нуурын гайхамшигт үзэмжийг тольдон, гэр бүл, найз нөхөдтэйгөө тав тухтай амарч, өвөрмөц орд гэрт мартагдашгүй дурсамж бүтээгээрэй.

Address

DoubleLake
Hatgal

Alerts

Be the first to know and let us send you an email when Double Lake by Toilogt posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Double Lake by Toilogt:

Shortcuts

Share