10/12/2023
🔴 Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн нөхөр Б.Зээхүү: Өнөөдөр хүний эрхийн өдөр юм байна, би үгээ хэлмээр байна
Миний цээжинд маш том зүйл тээглээд чимээгүй явсаар л ирсэн. Би тэр болгон гарч ирж янз бүрийн юм бичээд байдаггүй. Үнэхээр дуугүй явж чадахгүй байна.
Бүх зүйл нүдэн дээр минь болж байгаа болохоор тэвчээд за яахав миний хань чаднаа чадсаар ч ирсэн юм гэж итгэж хүлээсээр. Одоо болно оо хань минь. Ямар их шаналж ямар их туйлдаж байгааг би зүгээр л сэтгэлээрээ мэдэрч байна. Бид хоёр биенээ мэддэг болоод 20 жил болж байна. Хоёр биенээ маш бүр маш сайн мэддэг харцаараа ойлголцдог болчихсон за тэрч яахав... Миний ханийг элдвээр л хэлдэг, сайн үйлс хийхэд нь сайшааж буруу зөрүү үний алдаан дээр нь гишгэж дэвсэлж л ирсэн. Тэр болгоныг бид хамт үүрээд л явдаг байсан. Бид хоёр тийм их баян хүмүүс биш ээ. Бусдын адил дороос нь дээшилж дэвжиж л яваа залуу хүмүүс. Бид хоёрт байх байхгүй үе зөндөө байсан. Болгосоор өнөөдрийн сайхан амьдралыг босгож ирсэн. Бидний гэр бүл , юм бүхэн та нарын нүдэн дээр ил байгаа гэж боддог. Энэ өнгөрсөн 20 жил дунд бидэнд байхгүй үе, уйлах үе, жаргах үе зөндөө байсан. Хоёр сайхан хүүгийн аав ээж болж өнөөдөр сайхан л амьдарч байна. Энэ дунд алдаа ч байсан оноо ч байсан. Заримдаа шантрах үе цөөнгүй л байх юм. Яах аа ч мэдэхгүй үе ч зөндөө байсан. Миний хань өнөөдөр олны танил нэртэй сэтгүүлч болж чадсан. Хань минь зүгээр л хөдөлмөрч хүн. Ажилдаа зүгээр л улайрч ордог шартай тийм л хүн, тэрнээсээ болж алдлаа гэж үү үгүй дээ бүгдийг л ил үнэнгээр нь хэлж, надад баримт байна гэж л ирсэн. Бид гурав сайн байгаа, бид гуравт санаа зоволтгүй. Бага хүү маань ээж хөдөө явсан гэсэн үгэнд итгээд хүлээж сууна, харин том хүү маань сэтгэлийн хамгийн том шаналанд унаж байна. Яагаад бид өвлийн хүйтэнд хоёр хүүхэдтэй хүнийг шоронд хийдэг нийгмийг бүтээв. Яагаад хорихгүйгээр шалгаж болохгүй гэж. Яагаад ардчилсан нийгмийн амин сүнс үг хэлэх эрх чөлөөг хязгаарлав. Дуугарсан бүхэн шоронд орох ёстой нийгэм юм уу. Миний ханийг шалгаж болно, бид шалгуулах ч үүрэгтэй. Харин хорихгүйгээр л шалгах ёстой.