05/10/2025
Ойн зурвас байгуулах
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтэй холбоотойгоор хөдөө аж ахуй болон бусад салбарт ган гачиг, хуурай халуун салхи, хөрсний элэгдэл ба шороон шуурга, бусад байгалын давагдашгүй хүчин зүйлс ихээхэн хохирол учруулж байна. Ургамлын организм дахь ус чийгийн баланс, хэвийн бус болох үед ургац эрс буурах, эсвэл бүрэн алдагдахад хүргэж байгаа агро уур амьсгалын тохиромжгүй нөхцлийн хослол сүүлийн он жилүүдэд өссөөр байна.
Ган болон хуурай салхи нь хөдөө аж ахуйн бүх таримал ургамалд төдийгүй байгалийн болон таримал ойд ч ихээхэн хор хохирол учруулж байна. Иймд ойн хөрсний бүтэц, мод бут сөөг, таримал ой, бэлчээрийн ургалтын хувийг дээшлүүлэхийн тулд салхины хүчийг тодорхой хэмжээнд хаах зорилгоор ойн, салхин зурвас байгуулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм.Ойн зурвасыг үр ашиг гүйцэтгэх үүрэг, зориулалтын дагуу ангилж болох юм.
✅Цас барих ойн зурвас
✅Авто замын дагуу ойн зурвас
✅Хөрсний чийг хамгаалах ойн зурвас
✅Гуу жалга орчмын ойн зурвас
✅Ферм, малын саравч бэлчээр орчмын ойн зурвас
✅Элсний нүүдэл хамгаалах ойн зурвас
Ойн зурвасыг байгуулснаар байгаль экосистемийн олон талын үр ашиг гэдгийг бид мэддэг болсон.
🔔Намрын мод тарилтын захиалгаа та мэргэжлийн байгууллагад даатгаарай.
💎www.Moongarden.mn
☎️88079189