01/06/2026
6-р сарын захиалга авч эхэллээ. Хүүхдүүдийнхээ амралтаар манайд ирээрэй.
👩🦰👦👶👧🧔♂️Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ
👩❤️💋👨Хосоороо, найзтайгаа
🚉🧳Галт тэргээр аялангаа
🏞 Цэвэр агаартай, амьд байгальд
Манай амралтад ирж амраарай.
Захиалга:
📱94086275, 88086275 утсаар болон мессенжерээр авч байна.
Хосын байшингийн үнэ:
1 хоногт - 180К
Гэр бүлийн байшингийн маань хоногийн үнэ өөрчлөгдөөгүй:
1 хоногт – 280К
2-3 хоногт – 252К
4-6 хоногт – 220К
7-9 хоногт – 192К
10-аас дээш хоногт – 176К бөгөөд олон хоног байрлахаар бол тохиролцоно.
🗺 Байршил:
- УБ хотоос 110км зайтай (сүүлийн 40 км нь шороон замтай)
- Галт тэргээр бол 3 цаг гаран аялаж Түнх өртөөнд хүрдэг (Галт тэрэгний билет хэрхэн захиалах тухай дэлгэрэнгүй пост оруулсан байгаа)
- Тосгоны захад Түнхэл гол болон булаг, горхины яг хажууд
- Ардаа Тогос хайрхан сүндэрлэх ба эргэн тойрондоо модтой уултай.
🏘 Хосын байшин:
- Шинэхэн, цэвэр модон эко байшин
- 2 давхар буюу мансардтай
- 29м2 хэмжээтэй
- Гал тогоо ба зочны өрөө хамт
- Залуу хосод зориулсан 1 өргөн ортой
- Халуун, хүйтэн устай ариун цэврийн өрөөтэй
🏠🏠Гэр бүлийн байшин:
- Шинэхэн, цэвэр модон эко байшин
- 1 давхар, 50м2 хэмжээтэй 3 өрөө
- 2 унтлагын өрөө, гал тогоо ба зочны өрөөтэй
- 4-5 ам бүлтэй гэр бүлд зориулагдсан 4 хүний ортой
- Халуун, хүйтэн устай ариун цэврийн өрөөтэй
Бусад:
* Гал тогооны бүрэн тохьжилттой тул хүссэнээрээ хоолоо хийж идэх боломжтой
* Амрахад маш тухтай ор дэр бэлэн тул та зөвхөн цагаан хэрэглэлээ л авч ирээрэй
* Шалны халаалттай бөгөөд маш дулаахан
* Яг л орон сууцанд байгаа юм шиг тав тухтай
* Дотор болон гадна 00-той
* Хүүхдийн тоглоомын болон сагсны талбайтай
* Цэвэр агаартай, нам гүм орчинтой
* Байгалийн сайхныг тольдон амарч суух том террастай
* Starlink интернетийн сүлжээтэй
* Ddish болон MongolSat-аар телевиз холбосон
* Галт тэрэгний буудлаас угтах, үдэх үйлчилгээтэй
* Гэрийн тэжээвэр амьтан хүлээн авах боломжгүй, уучлаарай
* Захиалга баталгаажуулах үеийн тооноос илүү хүн хүлээж авахгүй болохыг анхаараарай
Welcome to Tunkhel & Togos Lodge, your serene countryside retreat in rural Tunkhel village, Mongolia.