17/02/2026
Морь буусан шагай шиг босоо цагаан хийморьтой Морь жил айлчлан ирлээ.🐎🔥
Эрхэм зочид, үйлчлүүлэгч Та бүхэндээ эрүүл энх, амар амгалан, аз жаргал, элбэг хангалуун байхыг хүсэн ерөөе.
Алжаал тайлагдаж, инээмсэглэл нэмэгдэн, амралт бүхэн тань эрч хүчийн эх булаг болж, ажил үйлс тань хурдан морь шиг өөдөө дэвшин, амжилт бүтээл, амар тайван, тав тух, аз хийморь дүүрэн сайхан жил байхыг манай Terelj Star Resort хамт олноос чин сэтгэлээсээ ерөөе. ✨