Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа

  • Home
  • Mongolia
  • Sain-Shand
  • Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа " Galba-Uush-Dolood" gobi RIVER BASIN AUTHORITY

04/06/2026
📢 ЗАРЛАЛ🌍 Зайедын Тогтвортой байдлын шагнал (Zayed Sustainability)-ын 2027 уралдаанд оролцохыг урьж байна.Энэхүү уралдаа...
02/06/2026

📢 ЗАРЛАЛ

🌍 Зайедын Тогтвортой байдлын шагнал (Zayed Sustainability)-ын 2027 уралдаанд оролцохыг урьж байна.

Энэхүү уралдаанд усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, бохирдож хомсдохоос сэргийлэх, усны нөөцийн жигд хүртээмжийг бий болгох, нэмэгдүүлэх, гадаргын усыг хуримтлуулах чиглэлээр шинэлэг санаа, төсөлтэй байгууллагууд оролцох боломжтой.

📅 Бүртгэлийн хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал

🔗 Дэлгэрэнгүй мэдээлэл: https://zayedsustainabilityprize.com⁠/

💧 Ирээдүй хойч үедээ усны нөөцөө өвлүүлэн үлдээхийн төлөө шинэлэг санаагаа бодит ажил болгоорой!

Хяналт, шалгалтаар ажилласаар 🚙🚙🚙🌎Монгол Улсын Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ус бохи...
19/05/2026

Хяналт, шалгалтаар ажилласаар 🚙🚙🚙

🌎Монгол Улсын Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журам сав газрын захиргааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд сав газарт хамаарах уул уурхай, үйлдвэр, ус ашиглагч аж ахуйн нэгж, иргэдийн ус ашиглалт, тоолууржуулалтын байдалд хяналт, шалгалт хийх, ус ашиглах гэрээний үүргийн хэрэгжилтийг хангуулахаар 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
💧💧Хяналт шалгалтад:
Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумдад 18, Дорноговь аймгийн Сайншанд, Хөвсгөл, Хатанбулаг, Улаанбадрах, Мандах, суманд үйл ажиллагаа явуулж буй 14 ААНБ хамрагдаад байна.

💧💧💧ИХ АШИГЛАВАЛ ИХ ТӨЛНӨ
💧💧 БАГА АШИГЛАВАЛ БАГА ТӨЛНӨ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

🌎Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргааны мэргэжилтнүүд “ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦООНОГУУДЫН МЭДЭЭЛЭЛ ТАТАН АВАХ АЖИЛ...
19/05/2026

🌎Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргааны мэргэжилтнүүд “ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦООНОГУУДЫН МЭДЭЭЛЭЛ ТАТАН АВАХ АЖИЛ”-аар 2026.05.11-ны өдрөөс 3000-аад км замыг туулан Дорноговь аймгийн 28 цэг, Өмнөговь аймгийн 53 цэгт мониторингийн дата мэдээлэл татан авч улсын усны GROUNDWATER.MN системд дата мэдээллээ байршууллаа.
Мониторингийн цооногууд нь газрын доорх усны байгалийн горим болон ус ашиглалттай цэгүүдийн газрын доорх усны түвшин, даралт, чанар, урсацын өөрчлөлтийг урт хугацаанд тогтмол ажиглах, хэмжилт хийх зориулалттай юм.
💧💧Эдгээр нь ус ашиглах зориулалттай биш бөгөөд усны нөөцийн төлөв байдалд хяналт-шинжилгээ хийх онцлогтой.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүн Ц.Буяндэлгэрийн санаачилгаар Өмнөговь аймгийн Н...
18/05/2026

Галба-Өөш-Долоодын говийн сав газрын талуудын оролцооны зөвлөлийн гишүүн Ц.Буяндэлгэрийн санаачилгаар Өмнөговь аймгийн Номгон сумын Сангийн далай (оргидог булаг) булгийг сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан бна.
Усны эх ундрага булгаа хамгаалах санаачилга гаргасан Ц.Буяндэлгэр, санаачилгыг дэмжиж ийм сайхан тохижилт, хамгаалалт хийсэн Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү, түүний тамгын газрын хамт олон та бүгдэд маш их баярлалаа.
Batbayar Zeneemyadar
Цэндийн Сандаг-Очир
УСНЫ ГАЗАР
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

🌍 Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, ээлтэй ор...
05/05/2026

🌍 Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөж торних, ээлтэй орчныг бүрдүүлэх, шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн эцэг, эхчүүдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хуримтлагдсан тэтгэлгийг бууруулж, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй
👶👶👶"ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАНГАХАД ХАМТЫН ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЬЕ" аяны хүрээнд Сайншанд сумын 3-р багт байрлах хүүхдийн тоглоомын талбайн хогийг цэвэрлэх, тоглоомыг угаах ажлыг хийлээ.

👼👼👼ХҮҮХЭД БҮХЭН ХАЙРААР ЦАЛГИЛЖ, ИНЭЭД ХӨӨРӨӨР БЯЛХАЖ БАЙГ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

01/05/2026

🌍 Монгол Улсын Усны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийг биелүүлээгүй, 2026 оны Ус ашиглуулах дүгнэлт гаргуулж, гэрээ байгуулаагүй "Доншен газрын тос (Монгол)"ХХК-н Ус ашиглах зөвшөөрлийг Сав газрын захиргааны даргын 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 дугаар тушаалаар 3 сарын хугацаатай түдгэлзүүлээд байна.

🌎 Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль болон бусад холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлж ажиллахыг хүсье.

💦💦Ирээдүй хойч үедээ усны нөөцөө үлдээхийн төлөө усаа хамгаалъя, хуримтлуулъя, хамтран ажиллая.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
Б. Ялалтбаяр

📣📣ЗАР МЭДЭЭЛАНДКРУЙЗЕР 70 АВТО МАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
15/04/2026

📣📣ЗАР МЭДЭЭ
ЛАНДКРУЙЗЕР 70 АВТО МАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

🔍Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй 33 ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, ...
15/04/2026

🔍Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулж буй 33 ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 2026 оны 4 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг 🤝Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Байгаль орчны газартай хамтран зохион байгуулж, дараах ажлуудыг гүйцэтгэлээ. Үүнд:

1. Ус ашиглах зөвшөөрөл, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
2. Ус ашиглалтын байдал, төлбөр төлөлт, тоолууржуулалт, бусад мэдээ тайлантай танилцах
3. Хаягдал усны зайлуулалт, стандартын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчилд мэргэжил, арга зүйн зөвлөмж өгч, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байна.

💦💦ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ УСНЫ НӨӨЦӨӨ ҮЛДЭЭХИЙН ТӨЛӨӨ УСАА ХАМГААЛЪЯ, ХУРИМТЛУУЛЪЯ, ХАМТРАН АЖИЛЛАЯ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР
Batbayar Zeneemyadar

🏢Тус байгууллага нь ус ашиглах дүгнэлт болон хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг ewater.mn цахим системээр тогтмол ...
15/04/2026

🏢Тус байгууллага нь ус ашиглах дүгнэлт болон хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтийг ewater.mn цахим системээр тогтмол хүлээн авч, холбогдох хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэн ажиллаж байна.

📊2026 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 19 дүгнэлт боловсруулснаас хаягдал усны дүгнэлт 14, ус ашиглах дүгнэлт 5-ыг тус тус гаргаад байна.

➡️Цаашид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн ус ашиглах болон хаягдал усны дүгнэлт гаргуулах хүсэлтээ ewater.mn цахим системээр дамжуулан илгээж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой юм.

Batbayar Zeneemyadar
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
УСНЫ ГАЗАР

Усны газар - Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Address

Sain-Shand
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргаа:

Share