Дорноговь Орон Сууц Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар

  • Home
  • Mongolia
  • Saynshand
  • Дорноговь Орон Сууц Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар

Дорноговь Орон Сууц Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар ДОРНОГОВЬ ОРОН СУУЦ-ОНӨААТҮГ

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ  ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАНДАХ НАРАН-7 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА...
28/07/2026

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МАНДАХ НАРАН-7 ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ 90 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

Хорооллын доторх зам талбай тохижилтын ажлыг Дэлгэрбаясах зам ХХК гүйцэтгэж байна. Зам талбайн ажлыг 8-р сарын 25-ны дотор гүйцэтгэж хүлээлгэн өгөх чиглэл өглөө.

📌АЙМГИЙН БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД         Дорноговь аймаг ...
26/06/2026

📌АЙМГИЙН БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
Дорноговь аймаг байгуулагдсаны 95 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Морь барианы газар”-т худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Баяр наадмын худалдаа, үйлчилгээг зохион байгуулах салбар комисс”-оос дараах чиглэлээр зөвшөөрөл олгож үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллана.
Үүнд: 1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /Хуушуур, бууз, шорлог гэх мэт/
2. Хүнсний бүтээгдэхүүний худалдаа /Ус, ундаа, зайрмаг гэх мэт/
3. Хүнсний бус барааны худалдаа /үндэсний уламжлалт өв соёлыг илтгэсэн хувцас, тоглоом гэх мэт/
4. Тоглоом /Хөдөлгөөнт, хөдөлгөөнт бус/
Цахим бүртгэл: Зөвшөөрөл олгох дарааллыг цахим бүртгэлээр 2026.06.29-ны өдрийн 09:00 цагаас 2026.06.30-ны өдрийн 15:00 цаг хүртэл https://sites.google.com/view/naadam2026/ хаягаар бүртгэнэ.
Зөвшөөрөл олгох: 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цахим бүртгэлийн дарааллын дагуу Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын мэдээллийн танхимд 10:00-16:00 цагийн хооронд үйлчилгээнд ажиллах ажилчдын эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр, мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй ирж зөвшөөрөл авч үйлчлүүлнэ үү.
Баяр наадмын өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Морь барианы газар”-т мэргэжлийн байгууллагууд өргөн бүрэлдэхүүнтэй ажиллах тул дээрх чиглэлийн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд нь зөвшөөрөл авч “Баяр наадмын худалдаа, үйлчилгээ зохион байгуулах салбар комисс”-той хамтран ажиллахыг хүсье.

[English below]COP17 бага хурлын хүрээнд САЙН САНААЧИЛГА, ШИЛДЭГ ШИЙДЭЛ-ийг хүлээн авч эхэллээ.Цөлжилттэй тэмцэх тухай Н...
26/06/2026

[English below]
COP17 бага хурлын хүрээнд САЙН САНААЧИЛГА, ШИЛДЭГ ШИЙДЭЛ-ийг хүлээн авч эхэллээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохин байгуулах бэлтгэл ажлын хүрээнд орон нутгийн хувийн хэвшил, хоршоо, иргэний нийгмийн байгууллагуудыг иргэд, малчид, залуучуудаас Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хэрэгжүүлж буй сайн санаачилга, шилдэг шийдлүүдийг хуваалцахыг урьж байна.
“COP17 Улаанбаатар 2026: Тал хээрийн төлөвлөгөө- Орон нутгийн сайн санаачилга, шилдэг шийдлийг баримтжуулах маягт” нь бүсчилсэн зөвлөлдөх уулзалтын үеэр ашиглагдаж байгаа бөгөөд орон нутгийн мэдлэг, туршлага, шинэлэг санаачилгыг Талуудын 17 дугаар бага хурлын “Ногоон бүс” болон цахим сувгуудаар дамжуулан олон улсад сурталчилж, цаашдын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Маягтыг бөглөх холбоос:
https://forms.gle/LktA8KXwiFpynkEz9
🌱 ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
🔥 ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
----------------------------------------------------
The collection of local initiatives and best practices has begun as part of the preparations for UNCCD COP17.
As part of the preparations for the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17), we have launched a nationwide effort to document local initiatives and best practices.
We invite local communities, herders, youth, private sector representatives, civil society organizations, cooperatives, and institutions to share their successful local initiatives and best practices in combating desertification and land degradation, and adapting to climate change.
The “COP17 Ulaanbaatar 2026: Steppe Action Agenda – Documentation Form for Local Initiatives and Best Practices” is being used during regional consultation meetings to identify and document impactful local actions and experiences. The initiative aims to showcase practical, innovative, and scalable solutions developed by local stakeholders.
Selected initiatives and best practices will be promoted internationally through the COP17 Green Zone and digital platforms, helping to expand opportunities for investment, partnerships, and cooperation while highlighting Mongolia’s contribution to sustainable land management and ecosystem restoration.
Submit your initiative here:
https://forms.gle/LktA8KXwiFpynkEz9
🌱 RESTORING NATURE
🔥 RESTORING HOPE See less

🌱 RESTORING LAND
🔥 RESTORING HOPE

26/06/2026

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ. ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ
8-р зүйл. Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал
8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

26/06/2026

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
ХҮҮХЭД өсөж том болон явцдаа ЗӨВ, БУРУУ зүйлийн ялгааг ТАНЬЖ МЭДЭЛГҮЙ бүхнийг СОНИРХОЖ өөрөө оролдож, хийж үзэхийг хичээдэг. Энэ явцад ХҮҮХДИЙН ЭРХ зөрчигдөх ОЛОН НӨХЦӨЛҮҮД бүрддэг.
Тиймээс хүн бүр хүүхдийг гэмт хэрэгт уруу татагдах, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс НИЙГМИЙН БҮХ ОРЧИНД ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ.
ХЭРЭВ ТА хэн нэгэн ХҮҮХЭД ЭРСДЭЛД байгааг мэдвэл Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв д холбогдоорой. ТАНД мэдээлэл, зөвлөгөө, яаралтай тусламж, нийгмийн бусад үйлчилгээнд холбон зуучилна.

⚖️ “ХУУЛЬЧ AI” АППЛИКЕЙШН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ.Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэ...
19/06/2026

⚖️ “ХУУЛЬЧ AI” АППЛИКЕЙШН ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ.

Хууль зүйн туслалцааны төвөөс иргэдэд хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай хүргэх зорилгоор хиймэл оюунд суурилсан “Хуульч AI” гар утасны аппликейшныг хөгжүүлэн хэрэглээнд нэвтрүүллээ.

📱 Иргэд та бүхэн Android болон iOS үйлдлийн системтэй гар утсандаа татан авч ашиглах боломжтой.

🔹 Android татах:
Google Play Store: https://play.google.com/store/apps/details?id=com.astvision.sandag&hl=mn
🔹 iPhone / iOS татах:
App Store: https://apps.apple.com/gm/app/%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D1%87-ai/id6756911647

Lac.gov.mn
#хуульзүйнтуслалцаанытөв
#хуульзүйнзөвлөгөө

🇲🇳 САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳Монгол түмний төрт ёсны уламжлалт их баяр, XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн...
17/02/2026

🇲🇳 САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ 🇲🇳

Монгол түмний төрт ёсны уламжлалт их баяр, XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн сар шинийн мэндийг Говь нутгийнхаа эрхэм хүндэт ард иргэд, нийт оршин суугч Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Ирж буй Гал морин жилдээ эрүүл энхийг эрхэмлэн, эв нэгдлээ бататгаж, хөгжил дэвшлийн замд хамтдаа урагшлахын өлзий дүүрэн бэлгэдэлтэй сайхан баярлаарай.

✨ Сар шинэдээ сайхан шинэлээрэй! ✨

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан гадаа орчны их цэвэрлэгээг 2026 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цаг...
13/02/2026

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан гадаа орчны их цэвэрлэгээг 2026 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагт зохион байгуулна.

Иймд айл бүрээс нэг хүн гарч, цэвэрлэгээнд идэвхтэй хамрагдахыг хүсье.

“Дорноговь орон сууц” ОНӨААТҮГ
“Сар шинээр хоггүй, сайхан шинэлцгээе!”

30/10/2025

Замын-Үүд сумын Мандах наран-2 хороолол ашиглалтанд орлоо.

Address

Dornogovi
Saynshand

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорноговь Орон Сууц Орон Нутгийн Өмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share