08/07/2022
NORVEGIAN CRUSE КОМПАНИ NORVEGIAN VIVA ХӨЛГИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дэлхийн далайн аялалд шинийг санаачлагч Norwegian Cruise (NCL) (Норвегийн Круиз) компани цоо шинэ Прима ангиллын хоёр дахь хөлөг онгоц болох Norwegian Viva (Норвегийн Вива) хөлгийг танилцууллаа.
Норвегийн Вива хөлөг нь 2023 оны 6-р сараас эхлэн Газар дундын тэнгисийн гайхалтай аялалын маршрутаар аялж, Португалийн Лиссабон Венеци (Триесте) болон Италийн Ром (Сивитавечиа) болон Грекийн Афин (Пирей) зэрэг Өмнөд Европын боомт хотуудаар аялж, илүү өргөн уудам газар нутгийг хамарсан, сэтгэл татам, гайхалтай дизайн, онцгой өндөр түвшний үйлчилгээ зэргийг аялагчиддаа өргөн барих болно. 2023-2024 оны өвлийн улиралд зориулан тэрээр Пуэрто Рикогийн Сан Хуан хотоос Өмнөд Карибын тэнгисийн дулаан цаг агаар бүхий газруудаар аялах болно.
Норвегийн Вива өөрийн дүү Norwegian Prima (Норвегийн Прима) хөлөг онгоцны дээд зэрэглэлийн загвар, бүтцийг тусгасан, 965 фут урт, 142,500 нийт тонн жинтэй, 3,219 зочдыг хүлээн авах чадалтай болно. Аялагчид аялалынхаа мөч бүрийг хамгийн том өрөө танхим, далай руу харсан цонх, тагт бүхий бүх л ангиллын өрөөнүүдэд байрлах болно.
Дэлхийн жишигт нийцсэн энэхүү хөлөг онгоц нь орчин үеийн болон дээд зэрэглэлийн далайн аялалын хамгийн олон төрлийн люкс ангиллын өрөөнүүд, хамгийн өндөр чадварын боловсон хүчин, хамгийн том орон зайн харьцааг санал болгоод зогсохгүй Норвегийн Круиз компаний шинээр боловруулан гаргасан хөлөг-доторхи-хөлөг хэмээх, зөвхөн түлхүүр картаар нэвтрэх дээд зэрэглэлийн The Haven танхимийг бахархалтайгаар өргөн барьж байгаа болно. The Haven-ий нийт талбай болон 107 люкс өрөөнүүд нь том наран шарлагын газар, усан онгоцны гайхалтай сайхан усан сан, гадаа ил байрлах шилэн ханатай халуун саун, мөсөн өрөө бүхий рашаан сувилалтай байх болно.
Прима ангиллын янз бүрийн амралт зугаалгын арга хэмжээнүүд нь зөвхөн Прима ангилалд л байх The Rush болон The Drop зэрэг гулсуурууд, Вива хурдны зам хэмээх хамгийн том гурван давхар уралдааны гулсуур тоглоомуудаар тоноглогдсон болно.
Норвегийн Вива нь Ocean Boulevard (Далайн цэцэрлэгт хүрээлэн) хэмээх хөлгийг тойрон алхах 44,000 хавтгай дөрвөлжин фут талбай бүхий гадаа явган хүний зам; Indulge Food Hall хэмээх 11 төрлийн хоолны газрууд; Concourse (Нийтийн цэцэрлэг) хэмээх гадаа байрлах хөшөөт цэцэрлэг; Infinity Beach (Хязгааргүй далайн эрэг) болон Oceanwalk (Далай дээгүүр алхах) хэмээх усан дээрх шилэн гүүр бүхий өргөн уудам усан сан зэргүүдийг багтаасан болно.
Прима ангиллын эхний хоёр хөлөг онгоц болох Норвегийн Прима болон Норвегийн Вива нь хөлөг онгоцны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах хамгийн сүүлийн үеийн NOx систем (SCR) зэрэг өндөр технологиор тоноглогдсон байх болно. SCR катализатор нь хүхрийн ислийг 98%, азотын ислийг 90% хүртэл цэвэрлэн шүүж, NOx-ийн III түвшний шаардлагыг хангасан болно. Цааш нь яндангийн хий цэвэрлэх систем (EGCS), бүх бохир усыг олон улсын хатуу стандартад нийцүүлэн цэвэрлэх дэвшилтэт системийг ашигласан, боомтод байх хугацаандаа утааг бууруулах зорилгоор эргийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдох системээр тоноглогдсон болно.
2023 оны зун: Ром, Афин, Лиссабоноос гарах Газар дундын тэнгисийн аялал
2023 оны 6-р сард хийх анхныхаа аялалын дараа, Норвегийн Вива хөлөг нь Газар дундын тэнгист аялах хамгийн шинэ хөлөг онгоц байх болно. 2023 оны 6-р сарын 15-аас 11-р сарын 15 хүртэл тэрээр Португалийн Лиссабон Венеци (Триесте) болон Италийн Ром (Сивитавечиа) болон Грекийн Афин (Пирей) зэрэг боомтуудаас хөдлөх найм, ес, арав хоногийн аялалуудаар аялагч нарт Газар дундын тэнгисийн Испани, Итали, Грекийн бүс нутгийг танин судлах боломжийг олгоно.
2023-2024 оны өвөл: Сан Хуанаас хөдлөх Өмнөд Карибын тэнгисийн аялал
Норвегийн Вива хөлөг нь Пуэрто Рико улсын Сан-Хуан хотын боомтонд ирэх хамгийн том шинэ хөлөг онгоц болох болно. 12-р сард 15-ны өдөр тэрээр Карибын тэнгисийн долоо хоногийн аялалаар Сан Хуанаас хөдөлж, Британийн Виржиний арлуудын Тортола хотод анхны зогсолтоо хийх болно. Цаашаа Сэйнт Маартены Филипсбург, Барбадосын Бриджтаун; Люсиагийн Кастрис; Антигуагийн Сэйнт Жонст очих болно. 12-р сарын 22-нд Сан Хуан руу эргэхээсээ өмнө Америкийн Виржиний арлууд дээр зогсох болно. Цаашдын Карибын тэнгисийн долоо болон есөн өдрийн аялалуудад Европийн алдартай боомтуудаар зочлох болно.
@ Norwegian Cruise Line Report (Норвегийн {Круиз компаний аялалын тухай) энэ холбоосноос харна уу.