Амар Спорт Кемп
Манай баг нүүдлийн кемп төслийг Монголд анх удаа 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба жилийн 4 улиралд нүүдэллэн явах боломжтой хөнгөн авсаархан байршуулах хэрэгслийг бий болгохыг зорьж байна. Манай онцлог:
• 15-20 төрөлт спорт тоглоомууд
• Шинэ төрлийн амрах байр байршуулах хэрэгсэл
• Хээрийн гал тогооны халуун хоол
Бид өдрөөр 300 хүртэлх зочинг авдаг бол хоногоор 150 хүртэлх
зочинг нэг ээлжиндээ хүлээн авах хүчин чадалтай. Амар спорт кемп нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын Тодын энгэр хэмээх газар Туул голын хөвөөнд байрлаж байна.
Спорт кемп
Хөдөлгөөний дутагдал, таны стрессийг бууруулах зорилготой манай нүүдлийн кемп нь зочиддоо спортод суурьлсан үйлчилгээг санал болгодог. Хичээллэж болох спортын төрөлтүүдэд уулын унадаг дугуй, хөлбөмбөг, гар бөмбөг, агаарын теннис (бадминтон), гольф, бэйсбол, дардс, олс таталт, явган аялал, рафт завь гэх мэт спортууд тус тус байдаг.
Тогтмол зохион байгуулагддаг спорт уралдаан тэмцээнүүд:
• Гар бөмбөгийн тэмцээн
• Хөлбөмбөгийн тэмцээн
• Агаарын теннисний тэмцээн
• Олс таталт
• Дартс тэмцээн
• Спорт буухиа уралдаан
• Спорт хөгжөөнт тоглоом гэх мэт
Байршуулах хэрэгсэл
Манай байршуулах хэрэгсэл нь Монголд үйлдвэрлэсэн дотортой асар болон Франц улсын Quechua фирмийн хээрийн аяллын явган майхнуудтай. Асрууд тав тухтай модон орнуудтай.
Эвент арга хэмжээнүүд болон менежмент багц
Байгууллага цаг үргэлж, тасралтгүй шинэлэг бөгөөд бүтээлч санаа, бүтээгдэхүүн, маркетингийг амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Манай кампын зохион байгуулах компаний спортын өдөрлөг, баг бүрдүүлэх арга хэмжээ нь танай хамт олны сэтгэлд нийцэх болно. Манай менежмент багц нь тухайн байгууллагын хүний нөөцийн бодлого үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн ба багийн тоглолтын үндсэн дээр суурилсан. Тухайн байгууллагын ажилчдын бүлгийн үйл ажиллагааг спорт өдөрлөгөөр удирдан чиглүүлэх менежментын арга хэмжээ юм. Та манай 1, 2, 3 өдрийн менежмент багцуудаас сонгох боломжтой. Хэрэв та компаний хүний нөөцийн арга хэмжээ болон спортын өдөрлөгийг нэгтгэхийг хүсвэл бидэнд хандаарай.
Ногоон кемп
Бид экологит ээлтэй ажиллах чиг баримжаатай байх ба нүүгээд явсны дараа зөвхөн цэвэрхэн буйр л үлдэх байдлаар зохион байгуулж ажиллаж байна. Жишээлбэл, Манай Амар спорт камп дээр хоногоор ирсэн зочид өөрсдийн цагаан хэрэглэлээ авчирдаг. Нэг удаа ашигласан даавууг их усаар угаах, угаалгын нунтаг, индүүдэх гэх мэт нь ашиглалтын зардлыг ихээр нэмэгдүүлдэг гэх мэт.