Үйлчилгээний зөвлөх Б.Халиун

Үйлчилгээний зөвлөх Б.Халиун Үйлчилгээний чанарын үнэлгээ
Үйлчилгээний сургалт
Зөвлөмж • Шийдэл

  Миний хамгийн том айдас. Манай оффис нилээд нэртэй ретораны салбартай нэг давхарт байрладаг тул ажилчидтай нь нэг ариу...
12/01/2026


Миний хамгийн том айдас.
Манай оффис нилээд нэртэй ретораны салбартай нэг давхарт байрладаг тул ажилчидтай нь нэг ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлдэг юм. Гэтэл тогоочийн дүрэмт хувцастай ажилтан бие засаад гарахдаа гараа угаахгүй шууд гарч байгаатай хэд хэд таарав. Айдас хүйдэс.
Гал тогооны эрүүл ахуйн стандарт хэрэгжих эхний цэг бол брендийн цэвэрлэгээний бодис ч биш, үнэтэй тоног төхөөрмж, сүртэй их дүрэм журам ч биш, энэ бол ажилтан бүрийн ГАР юм. Хэзээ ч зөрчиж болохгүй хатуу дүрэм байх ёстой. Үйлчилгээний чанар жижиг дитал буюу ажилчдын ариун цэвэр: гар угаах, усаа татаж сурахаас эхэлнэ. Ингэж л үйлчилгээ сайжирна. #цуврал3

   #цуврал2Өнөөдрийн болсон явдал: Үйлчилгээний газрын менежер ажилтнаа хэзээ ч үйлчлүүлэгчийн дэргэд  загнах ёсгүй. Инг...
12/01/2026

#цуврал2
Өнөөдрийн болсон явдал: Үйлчилгээний газрын менежер ажилтнаа хэзээ ч үйлчлүүлэгчийн дэргэд загнах ёсгүй. Ингэ тэг, энийг хийсэн юм уу, ийм ч юм хийж хийж чадахгүй гэж өндөр дуугаар, бусдад сонсогдохоор хэлэх нь үйлчлүүлэгчидэд сөрөг сэтгэгдэл үлдээдэг. Энэ үйлдэл таныг огт харагдуулахгүй. Учир нь энэ бол тухайн мөчид буюу үйлчилгээг хүргэж байх явцад заах ёстой зүйл биш.
Ажлын байр дээр гарахаас өмнө:
- Чиглүүлэх сургалт (orientation)
- Ажлын байрны зааварчилгаа
- Үйлчилгээний стандарт зэргийг танилцуулан сургалтыг урьдчилан орсон байх.

Сургалт орсон ч ажилтан алдаа гаргах нь түгээмэл. Хүн л юм хойно алдана. Гэхдээ үйлчлүүлэгчийг явсны дараа, тайван орчинд, сургалтын хэлбэрээр ярилцах нь менежментийн соёл юм.

Үйлчлүүлэгч танай бизнесийг:
*үйлчилгээгээр,
*уур амьсгалаар,
*багийн соёлоор дүгнэдэг.

Менежерийн нэг үг, нэг үйлдэл бүх байгууллагын нүүр царай болдог.
Photo generated by: chatGPT

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 2022 онд 968.6 мянган ...
24/12/2025

Зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 2022 онд 968.6 мянган төгрөг болж, өмнөх оноос 166.9 мянган төгрөг буюу 20.8 хувиар нэмэгджээ. Тус салбарт ажиллаж байгаа эрэгтэй ажиллагчид дунджаар 1007.4 мянган төгрөгийн цалин авч байгаа бол эмэгтэй ажиллагчид 972.9 мянган төгрөгийн цалинтай байна. Үндэсний статистикийн хорооноос бэлтгэн гаргасан дэлгэрэнгүй тайланг доорх линкээр татаж аваарай.
https://www.hotelog.mn/92/cat

Дорнод аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөн Аялал жуулчлал-Хамтын хөгжил уриан дор 2025 оны 11 сарын 23, 24- ны өдрүүдэд з...
27/11/2025

Дорнод аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөн Аялал жуулчлал-Хамтын хөгжил уриан дор 2025 оны 11 сарын 23, 24- ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Үндсэн хуралдааны үеэр хэлэлцүүлсэн илтгэлүүдээс дурьдвал:

🎤 Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл: Дорнод аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалттай авто замууд болох Баян-Уул сумаас Ульхан боомтын 50км хатуу хучилттай автозам 70% гүйцэтгэлтэй явж байгаа бол Хэнтий аймгийн Норовлин сумаас Баян-Уул сум хүртэлх 68км-ын авто зам энэ жил ашиглалтад орохоор ажиллаж байна. Хавирга боомтын автозам 50% гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2027 онд хучилтаа бүрэн аваад дуусах юм байна.
🎤 МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Ph.D Ө.Амгалан: Дорнод аймгийн аялал жуулчлалын хүчин чадлын хувьд зочид буудал-10 338 ор хоног, жуулчны бааз-4 285 ор хоног, рашаан сувилал 2 ор хоног 40, гэр буудал-10 ор хоног 710 тус тус байна. МУИС-ийн БС-ийн Бодлогын судалгааны лаборатори Аялал жуулчлалын хөгжлийн индексээр Дорнод аймаг 3.5 үнэлгээгээр 11-т эрэмбэлэгдсэн байна.
🎤 Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийн дэд ерөнхийлөгч В.Батзориг: Хил орчмын аялал жуулчлалыг эхлүүлэх, зохион байгуулах хуулийн үндэслэлүүд: Аялал жуулчлалын тухай хууль (2023 оны шинэчилсэн найруулга) – 18-р зүйл, Монгол Улсын Хилийн тухай хууль, Засгийн газрын 142-р тогтоол (2024.04.03) – “Хил орчмын аялал жуулчлалын журам” баталсан, Хил орчмын аялал жуулчлалыг зохион байгуулахад батлах саналтай маршрутуудаас Дорнод аймгийн хувьд 4 боомтоор нэвтрэх 7 маршрутыг танилцуулсан.
🎤 Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийн дэд ерөнхийлөгч Э.Цомирлог: Хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах ажлын хүрээнд Үйлчилгээний ажилтнуудад харилцаа хандлага, аялал жуулчлалын боловсрол, гадаад хэлний мэдлэг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Орон нутгийн Түүхэн газруудад нутгийн иргэдээс Түүх өгүүлэгч, хүүрнэн өгүүлэгчдийг бэлтгэж сургах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.
🎤 HorecaSoft цахим платформыг үүсгэн байгуулагч Г.Гантулга: 2024 онд Дорнод аймгийн аялал жуулчлалын 11 аж ахуйн нэгж онлайн орчинд байрлаж байсан бол 2025 он гэхэд 4 болж буурсан байна. Гэтэл Орос, Хятад улсын хилийн дөнгөж нөгөө талд үйлчилгээний байгууллагуудын тоо нэмэгдсээр байна. Энэ тал анхаарч ажиллахгүй бол Дорнод аймгаар дайрахгүйгээр аяллаа төлөвлөх, хүлээж буй жуулчдын тоо буурах болно.
🎤 Аялал жуулчлалын технологийн төвийн захирал Г.Анхбаяр: Үйлчлүүлэгчийн мэдээллийн урсгал буюу хайлтын системийн хувьд 94,4% Google ашиглаж байна. Уг хайлтын системээс Дорнод зочид буудал гэсэн хайлтыг хийхэд Four season's hotel, Чадангууд, Farm stay Dornod гэсэн байгууллагууд л гарч ирж байна. Facebook орчинд хэрхэн үр дүнтэй хийх тухай хэлэхийн зэрэгцээ Social media algorithm тухай дэлгэрэнгүй танилцуулав.
🎤 Зочлох үйлчилгээний онлайн сургалтын платформ Hotelog.mn-ийг үүсгэн байгуулагч Б.Халиун: Дорнод аймгийн төвд байрлах зочид буудлуудаас рандом байдлаар 3-ыг сонгон утсаар ярих үеийн үйлчилгээний чанарыг үнэлэхэд 90 онооноос дундаж утга 19 оноо авсан тухай хэлээд зочлох үйлчилгээний бүтээгдэхүүн гэдэг нь ор, хоол зэрэг зөвхөн биет материаллаг зүйл бус хийсвэр бүтээгдэхүүн болох үйлчилгээндээ анхаарах шаардлагатай байгааг онцлон цаашид хөгжүүлж болох бүтээгдэхүүн, үйлчилгээний жишээнүүдээс дурьдав.

Address

World Office, 215 тоот
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Үйлчилгээний зөвлөх Б.Халиун posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Үйлчилгээний зөвлөх Б.Халиун:

Shortcuts

Share