10/09/2025
Непалын Катманду хотод 20 гаруй хүн үхсэн аюултай жагсаал болж байна. Gen Z нарын хийж байгаа энэ жагсаалын үр дүнд Засгийн газар нь огцорчээ. Шалтгаан нь манайхтай яг ижилхэн. Авлига нь дээд цэгтээ хүрсэн. Бас сайд дарга нар нь хэт тансаг. Дээр нь амьдрал ядуу байхад сайд дарга нарын хүүхдүүд дэндүү баян амьдарч байгаагаа сошиал сүлжээнд гайхуулсаар байж. Ард иргэд эсэргүүцээд эхэлсэн чинь төр засаг нь FB, Instagram, X, Whats upp, Youtube зэргийг хаах шийдвэр гаргасан нь залуусын дургүйцлийг дээд цэгт нь тулгажээ. Оюутан залуус сошиал орчныг нээхийг шаардан сургуулийнхаа дүрэмт хувцастай "Gen Z" нэртэй тайван жагсаал хийж байсан ч төр засаг нь хүч хэрэглэж эхэлснээр үймээн самуун дэгдсэн байна. Энэ үеэр цагдаа нар галт зэвсэг ашиглан 20 гаруй залууг буудан хороожээ. Энэ үйл явдлыг харсан ард иргэд Gen Z нарын эхлүүлсэн жагсаалд нэгдэн тэмцэж эхэллээ. Жагсагчид засгийн газрын ордон болон ерөнхийлөгчийн гэр, дээд шүүх, дарга нарын тансаг гэр орныг галдан шатаагаад байна. Мөн хэд хэдэн сайд гэр бүлийн хамт жагсагч нарт баригджээ. Гэхдээ залуус гэр бүлийн гишүүдийг тайван явуулж харин авлигад идэгдсэн гэж үзсэн сайд нарыг зодож биед нь халдаад байна. Ерөнхийлөгч нь залуусыг тайван байхыг уриалж, уулзаж ярилцах хүсэлт гаргасаар байна. Гэвч энэ жагсаал нь удирдагчгүй. Иргэдийн сайн дураараа хийж байгаа хүчтэй жагсаал учраас зогсоож дийлэхгүй байгаа юм.