11/06/2023
Тэмүжин номадик хөтөлбөрийн танилцуулга бичлэгээс~
Энэ жил бид адал явдал, экстрем, сорилтот, багийн ажиллагаа, номадик хөтөлбөрүүдийг бүх ээлжээр хослуулан явуулах бөгөөд ирэх жилээс илүү төрөлжүүлж явуулахаар төлөвлөөд байна ~
Хүн хийж үзээгүй зүйлийнхээ өмнө бага зэрэг айдастай байдаг, энэ айдсаа таягдан хаях урам зориг, итгэл найдварыг өгөхөд туслах хөтөлбөрүүдийг бид бэлдээд байна…
Тухайлбал морь унаж үзээгүй анх удаа унахдаа чадах боловуу гэсэн айдастай байдаг бол уралдаанч хүүхдэд тийм айдас байдаггүй~
Тэмүжинд дэлхийг байлдан дагуулах урам зориг, эрч хүч, айдсаа таягдан хаясан нөхцөл байдлыг бид орчин үеийн хөтөлбөр болгон боловсруулж оюун санаа, бие махбодиороо дэлхийд өрсөлдөх Монгол иргэдийг бэлдэхээр зорин ажиллаж байна~