22/10/2024
буюу Электроникийн шинэ хязгаар, дуу чимээний өвөрмөц байдлыг мэдрүүлэх , Куба-Америкийн уран бүтээлч Joey Blush-ийн set Panic Zone-д! Industrial, IDM, Techno урсгалуудыг өвөрмөц байдлаар хослуулсан Joey Blush нь Miami-аас Berlin хүрсэн, дэлхийн электро хөгжмийн нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг билээ.
Blush Response нь хүний сэтгэл хөдлөл болон машины механизмын тааварлашгүй онцлогуудыг холбосон гайхамшигтай илэрхийлэл болсон. Тэрээр Scar the Martyr, Front Line Assembly хамтлагуудын гишүүнээр дэлхий даяар аялан тоглож, электро хөгжмийн ертөнцөд өөрийн нэрийг тамгалсан. Мөн тэрээр Elektron, Yamaha, Arturia зэрэг алдартай компаниудтай хамтран ажиллаж, Fear Factory, Cristian Castro зэрэг уран бүтээлчдийн альбом дээр дуу хөгжим зохион бүтээсэн туршлагатай sound designer юм.
Түүний дуу хөгжмийн experimental байдал, meditative шинж чанар, хүний мэдрэмжийг хөгжмийн төгсгөлгүй илэрхийлэмжээр дамжуулан дуу авиа бүтээх чадвар нь сонсогчдыг гайхшруулдаг. Schematic, Aufnahme + Wiedergabe, Ant-Zen, мөн өөрийн MEGASTRUCTURE лабелүүд дээр гаргасан түүний бүтээлүүд нь электро хөгжмийн хязгаарыг давж, шинэ дуу чимээг эрэлхийлдэг.
Blush Response-той хамт dark, experimental techno and industrial хөгжмийг мэдэрцгээе.