28/09/2026
Ирээдүйн чадварыг өнөөдрөөс: Grow AI хөтөлбөр “Логарифм” сургуульд хэрэгжиж эхэллээ! 🤖💡
“Логарифм” ерөнхий боловсролын сургууль сурагчдынхаа ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж, Grow AI (Integrated Technology Curriculum) хөтөлбөрийг 1–3р ангийн сурагчдад хэрэгжүүлж эхэллээ. 🌱
Grow AI нь сурагчдын нас, хөгжлийн онцлогт тохируулан компьютерын ухаан, роботик, кодчилол, хиймэл оюун ухаан, цахим хэрэглээ болон мультимедиа зэрэг технологийн чухал чиглэлүүдийг практикт суурилан эзэмшүүлэх цогц хөтөлбөр юм.
🌟 Grow AI хөтөлбөрөөр сурагчид:
🤖 РОБОТИК
Технологийн мэдлэгээ бодит бүтээл болгон хэрэгжүүлж, бүтээх, турших, асуудлыг шийдвэрлэх чадвараа хөгжүүлнэ.
💻 КОДЧИЛОЛ
Алгоритм болон логик сэтгэлгээг хөгжүүлж, өөрийн санааг кодоор илэрхийлэн бүтээж сурна.
🧠 ХИЙМЭЛ ОЮУН УХААН
AI-ийн үндсэн ойлголтыг танин мэдэж, технологийг зөв, бүтээлч, ёс зүйтэй ашиглах суурь ойлголттой болно.
🔐 ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ
Технологийг аюулгүй, зөв зохистой ашиглах, мэдээллээ хамгаалах, цахим орчинд хариуцлагатай байх дадлыг эзэмшинэ.
🎨 МУЛЬТИМЕДИА
Дижитал хэрэгслээр зураг, видео, график, дизайн бүтээж, өөрийн санаа болон бүтээлч байдлаа илэрхийлж сурна.
✨ Grow AI-ийн гол онцлог нь сурагчид зөвхөн технологийн талаар мэдэх бус, технологийг ашиглан СЭТГЭЖ, БҮТЭЭЖ, ТУРШИЖ, АСУУДАЛ ШИЙДЭЖ сурахад оршино.
Ирээдүйн боловсролын чиг хандлагыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сурагчдаа технологийн мэдлэгтэй, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадвартай иргэн болгон хөгжүүлэхэд хамтран ажиллаж буй “Логарифм” ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо баярлалаа. 💚🧡
Ирээдүйг өнөөдрөөс угсаръя. 🚀
#ЛогарифмСургууль #Логарифм #Кодчилол #Роботик #ХиймэлОюунУхаан #ЦахимХэрэглээ #Мультимедиа #ИрээдүйнБоловсрол #ТехнологийнБоловсрол