Temuujin Tours and Hostel

Temuujin Tours and Hostel Олон улсын аялалууд...

Хятад
Орос
Тайланд
Египет
Солон?

Баталгаат орчуулга, Тавилгын үйлдвэрлэл, Нүүлгэлтийн үйлчилгээ...www.nomchgroup.mn
18/10/2015

Баталгаат орчуулга, Тавилгын үйлдвэрлэл, Нүүлгэлтийн үйлчилгээ...

www.nomchgroup.mn

Nomchgroup.mn on Nomch Group Mongolia

26/04/2015

https://www.facebook.com/nomch.orchuulga

Шалгалтын үе эхэлж байна... Оюутнуудад хямдралтай үнээр бүх төрлийн баталгаат орчуулгын үйлчилгээ үзүүлнэ. Курсын ажил, реферат, гэрийн даалгавар, эссе-г Англи - Франц - Орос - Хятад - Араб - Япон - Солонгос хэл дээр хийнэ...

Хаяг:
"Тэди"-гийн дэргэдэх ХасБанкны үзүүрт "Номч" Баталгаат Орчуулгын Товчоо. Өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд. Утас: 95006317

Номч Баталгаат Орчуулгын Товчоо
(976) 91914975

18/01/2015

Сингапур

Сингапур (Хятад:新加坡; Малай: Singapura; Тамил:சிங்கப்பூர்) нь Малайн хойгийн өмнөд хошуунд орших арлаас тогтох зүүн өмнөд Азийн хот улс юм. Экваторын хойд зүгт 137 км зайд, нийтдээ жижиг 63 арлаас бүтэж, Малайзын Жохор мужийн өмнө, Индонезийн Риау арлуудын хойно байрладаг. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот улсуудын нэг юм.

Британийн Дорнод Энэтхэг нэгдлийн харъяанд байхдаа 1819 онд Сингапурын цөм аралд худалдааны зээл болж үүсчээ. Энэ үед арлын гол суурин газар нь Сингапур голын аман дээрх Малайзын загасны аж ахуй эрхэлсэн тосгон байжээ. Мөн эрэг, голууд, жижиг арлууд дээр нутгийн уугуул иргэд болох Орган Лаут амьдардаг байв. Британичууд нь Сингапурыг “амтлагчийн зам” дахь стратегийн ач холбогдолтой түшиг газар болгон ашиглаж байжээ. Улмаар Британийн эзэнт гүрний хамгийн чухал худалдаа, цэрэг армийн төвүүдийн нэг болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Сингапур Япончуудад эзлэгдэхэд Уинстон Черчилль үүнийг тодорхойлдоо “Британийн хамгийн том ялагдал” хэмээжээ. 1945 онд эргээд Британийн эрх мэдэлд шилжсэн. 1963 онд Малай, Сабах, Саравактай нэгдэн Малайз улсыг үүсгэсэн боловч 1965 оны 8 сарын 9-нд хоёрхон жилийн дараа тусгаарлажээ. Сингапур нь мөн оны 9 сарын 21-нд НҮБ-д элссэн байна. Сингапур нь тусгаар тогтносноор улсын амьдрах стандарт нэмэгджээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилт нь цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлт, нефтийн гаралтай химийн бодис үйлдвэрлэлт, аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээр тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ. Энэ нь Голландын эдийн засагч Альберт Винсемиусын төлөвлөгөө доор хийгдсэн байна. Сингапур нь 1 хүнд оногдох ҮНБ-ээр тооцвол дэлхийн 6 дахь баян орон юм. Мөн гадаад арилжааны нөөцөндөө 171.7353 тэрбум америк доллартай. Сингапурын хүн ам нь 4.59 сая орчим. Хүн амын дийлэнх хувийг Хятадууд эзлэдэг. Захиргаанд хэрэглэгдэх албан ёсны хэл нь Англи хэл. Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People’s Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.

Нэр
Малай хэлний Singapura (Сингапура) гэдэг нь Санскрид хэлний सिंहपुर (Симха пура), орчуулвал “Арслан хот” гэх үгнээс гаралтай юм. Үнэндээ, Сингапурт арсланг ер нь байгаагүй гэж үздэг, харин тус нэрийг бард дуртай Шривижаяа улсыг үндэслэгч өгсөн гэж таамагладаг. Өргөн дэлгэрсэн Монгол ардын нэг дуунд “Арслан хотын урчуудаар сийлүүлж хийсийм аа хө…” гэсэн мөр бас байдгаас бол урьдын цагт Арслан хот гэж нэрлэж байжээ.

Сингапур улсын түүхээс
Түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эртний суурин МЭӨ 2-р зууны үед оршин байжээ. Энэ нь Темасек буюу далайн хот гэсэн нэртэй бөглүү тосгон бөгөөд Суматрагийн Шривижаяа улсын ноёрхол дор байсан юм. 16-гаас 19-р зууны хооронд Жохорын Султанатын харьяанд байсан. 1819 онд Томас Стэмфорд Раффлес Британийн Дорнод Энэтхэгийг төлөөлж Султан Хуссейн Шахтай гэрээ байгуулж, Сингапурын өмнөд хэсгийг Британийн худалдааны өртөө болгон ашиглах болжээ.

Газарзүй
Сингапур улсын газар нутаг нь Сингапур арал гэх гол арал, бусад жижиг 62 арлаас бүтдэг. Жижиг арлуудаас Журон, Пулон, Пулой Убин, Сентоза арлууд нь арай томоохон нь юм. Эх газар буюу Малайзтай холбогдсон хоёр хуурай замын гарц байдаг. Эдгээр нь хойд зүгтээ Жохор хоттой холбогдсон Жохор-Сингапурын далан зам, баруун зүгтээ Малайз-Сингапурын холбоос нэрт гүүр хоёр болно. Сингапур нь бага нутаг дэвсгэртэй, шигүү суурьшилтайн учир эргийн гүехэн усанд шинээр хөрст газар үүсгэдэг юм. 1960-иад онд 581.5 хавтгай дөрвөлжин километр нутагтай байсан бол өдгөө хэмжээ нь 704 болсон бөгөөд 2030 он гэхэд ахин 100-гаар нэмэгдэнэ гэж таамагладаг.

Шашин
Сингапурт хамгийн өргөн тархсан шашин бол Буддын шашин юм. Саяхны тооллогоор байнгын оршин суугчдын 33% нь өөрсдийгөө Буддын шашныг баримтлагч хэмээн хэлсэн байна. Тоо үзүүлэлтээрээ Буддын шашны дараа орсон томоохон шашнууд бол Христ, Ислам, Таоизм, мөн Хинду шашнууд юм. Христ, Таоизм болон шүтлэггүй хүмүүсийн тоо 2000 оноос 2010 оны хооронд тус бүр 3%-аар нэмэгдсэн ба түүнийхээ хэрээр буддын шашинтнууд цөөрсөн байна. Бусад шашин шүтэгчдийн тоо харьцангуй тогтвортой байна. Сингапурт Буддын шашны гурван гол урсгал болох Теравада, Махаяана, Важраяанагийн сүм хийдүүд аль аль нь байдаг. Сингапурын Буддын шашинтнуудын ихэнх нь хятад хүмүүс бөгөөд тэд Махаяана урсгалыг шүтнэ. Хэдэн арван жилийн турш Тайвань, Хятадын номлогчид сургаалаа дэлгэрүүлсээр ирсэн тул Хятадын Махаяана зонхилдог. Гэхдээ Тайландын Теравада урсгал сүүлийн жилүүдэд дэлгэрч байна. Японы Буддын шашны Соока Гаккай байгууллага Сингапурт олон хүн сургадаг бөгөөд тэд нь ихэнхдээ Хятад угсаатнууд байдаг. Түүнчлэн Төвөдийн Буддизм алгуурхнаар Сингапурт нэвтрэн орж ирж байна.

Сингапурын орон нутгийн хэл
Сингапур нь хятад, англи, малай, тамил гэсэн албан ёсны 4 хэлтэй. Англи хэл бол тус улсын тэргүүлэгч хэл ба энэ хэл нь бизнес, засгийн газар, дунд сургуулийн сургалтад хэрэглэгддэг. Сингапурын үндсэн хууль болон бүх хууль нь англи хэлээр бичигдсэн байдаг. Сингапурчуудын 80% нь англи хэлийг эзэмшсэн байдаг. Англи хэлний дараа Хятадын Мандарин хэл, тэгээд Малай, Тамил хэлүүд ордог. Сингапурын англи хэлийн үндэс нь Британийн Англи хэл юм. Сингапурчуудын бараг тал нь гэртээ хятад хэл хэрэглэдэг. Сингапурын Мандарин хэл нь 1.2 сая хүний эх хэл нь болно. Хагас сая орчим нь хятад хэлний өөр аялгууд болох Хоккиэн, Теочев, Кантон аялгаар ярьдаг боловч мандарин, англи хэлүүдтэй харьцуулахад хэрэглэгчдийн тоо буурч байна. Малай хэл бол “үндэсний хэл” бөгөөд түүхтэй холбогдолтойгоор илүү ёслолын шинж чанартай үйлд хэрэглэгддэг. Төрийн дуулал болох “Мажулах Сингапура”, мөн цэргийн тушаалууд малай хэлээр байдаг. Өнөөдөр малай хэлээр голдуу малайчууд ярьдаг ба Сингапурчуудын зөвхөн 16.8% нь малай хэлийг мэддэг, 12% нь эх хэлээ болгон хэрэглэдэг байна. Сингапурчуудын 100 мянга нь буюу 3% нь Тамил хэлийг эх хэлээ болгон хэрэглэж байна. Хэдийгээр зөвхөн тамил хэл нь албан ёсных гэж тооцогддог ч Энэтхэгийн бусад хэлүүд бас хэрэглэгдэх нь бий.

18/01/2015

Малайз

Малайз (Малай: Malaysia) нь 13 муж, 3 холбооны нутгаас бүрдэх зүүн өмнөд Азийн орон юм. Нийт газар нутгийн хэмжээ нь 329,847 кв.км. Нийслэл хот нь Куала Лумпур, холбооны засгийн газар Путражаяа хотод байрлана. 2010 оны байдлаар улсын нийт хүн ам 25 сая. Улсын газар нутаг нь Өмнөд Хятадын тэнгисээр зааглагдсан хоёр салангид, тодруулбал Энэтхэг-Хятадын хойг дахь Баруун Малайз, Калимантан арал дахь Зүүн Малайзаас бүтнэ. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ. Тус улс нь экваторт ойрхон учраас халуун орны уур амьсгалтай.

Газар зүй
Малайз орон 329,847 км² газар нутаг эзлэсэн дэлхийн 67-р том орон. хойгийн Өрнө Малайз нь Тайландтай, арлын Дорно Малайз нь Индонез, Брунейтэй газраар хиллэдэг. Сингапуртай багахан хоолой дээгүүрх гүүрээр холбогддог. Тэнгисийн хянах мужаар Вьетнам, Филиппинд тулна. Малайзын хоёр хэсгийг Хятадын өмнөд тэнгис заагласан. Энэтхэг-Хятадын хойг дахь Өрнө Малайз 740 км урт, 322 км өргөн. Хоёр талын нам доор газрыг зааглан голоор нь Титиванса нуруу тогтжээ. Уул нурууд ширэнгэн ойтой, боржин гэх мэт магмын гаралт чулуулагтай. Жохор мужийн өмнөд үзүүрийн Пиай хошуу Евразийн эх газрын өмнөд цэг юм. Малаккын хоолойгоор Суматра арлаас зааглагдана. Эргийн урт 1931 км. Калимантан арал дээрх Дорно Малайз арлын төв рүү, Индонез-Малайзын хил дагуу уул нуруудтай. Крокер нуруу Саравак, Сабах хоёр мужийг тусгаарлана. Энд Малайзын хамгийн өндөр Кинабалу уул (4095 м) бий. Саравакт Мулу агуй гэх онцгой тогтоцтой газар байдаг. Малайз эрэг дагуу олон аралтайгаас Банги арал хамгийн том. Малайз экваторын уур амьсгалтай, их чийгшдэг, дотроо уулын, нам доор газрын, эргийн, мөн муссон салхины нөлөөгөөр гээд газар газарт өөр байдаг. Жилд дунджаар 250 см хур тунадас унадаг.

Улсын нийслэл: Куала Лумпур
Албан хэл: Малай, Англи хэл
Шашин: Маш олон үндэстнээс нэгдсэн улс учраас олон шашин оршин байдаг боловч хамгийн том бөгөөд албан ёсны шашин нь лалын шашин болдог.
Нийт газар нутгийн хэмжээ: 329,847 кв.км. Уг улс нь хоёр тусдаа хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь Малайзын хойг дээр, нөгөө хэсэг болох зүүн Малайз нь Өмнөд Хятадын тэнгисийн зүүн талд байрлана.Нийт 13 мужтай бөгөөд муж нь дүүрэгт хуваагддаг.
Хил залгаа оршдог улс: Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппин.
Цаг агаар ба уур амьсгал: Малайз бол экваторын бүсээс хойх нь орших халуун, дулаан уур амьсгалтай. 22-30 градусын температуртай.
Мөнгөн тэмдэгт: Мөнгөн тэмдэгт нь Малайз ренгит (МҮR)
1 $(USD) = 3.5 MYR(Малайз ренгит)
1 MYR (Малайз ренгит)= 450¥(монгол төгрөг)
Хүн амын дундаж орлого: US$14,215 байсан ба энэ үзүүлэлтээрээ дэлхийд 43-т, Өмнөд Азидаа 3-т ордог томоохон эдийн засагтай улс юм.

“Азийн соёл зан заншил болоод түүхтэй танилцъя гэж бодвол та Малайз улсыг зорь” гэсэн үг байдаг шүү дээ. Үнэхээр ч олон үндэстэн ястанг өөртөө шингээсэн гүрэн болохоор аргагүй ч биз.

Бас нэг Малайзын бахархал, энэ улсыг Азийн томоохон гүрэн, өндөр хөгжилтэй орон болоход нөлөөлсөн нэг зүйл нь дал мод юм. Малайзын газар нутгийн 59%-ийг дал мод эзэлдэг учраас Дал модон дунд хот сүндэрлэв үү л гэлтэй сайхан харагддаг.

Малайз улсад суралцахын давуу талуудаас…
Малайз, Сингапур нь 120 жилийн өмнө Английн колони орон байсан. Эндхийн тогтолцоо нь европын системээр хөгжчихсөн. Ерөнхийдөө боловсролын хувьд : Мэдээж сургуулийн өмнөх боловсрол, анхан шатны боловсрол 6 жил, ерөнхий боловсролын 5 жил, нийлээд манайхтай ерөнхийдөө төстэй 11 жилтэй. Дээд боловсролын хувьд дэлхий нийтийн жишигтэй адилхан бакалаврын түвшний 4 жил, мэргэжил дээшлүүлэх 2 жил гэх мэтээр явагдана. Малайзид 500 орчим кол­леж, 27 их сургууль байдаг гэж байгаа. Үүнээс хамгийн нэг­дү­гээрт нь Малайзын Улсын их сургууль бичигддэг. “Өнгөр­сөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Малайзид Монголын 420 иргэн байнга оршин сууж байгаагаас 150 эрэгтэй, 204 эмэгтэй хүн байна. Тэдний 350-360 нь оюутнууд байдаг.

1. Монгол улстай цагийн нэг бүсэд оршдог тул цагийн зөрөө гардаггүй учраас ажиллаж хөдөлмөрлөх, сурч, унтаж амрахад бие организмд сөрөг нөлөөлөл гардаггүй.
2. Бүх их дээд сургуулиуд нь англи хэл дээр хичээлээ явуулдаг.
3. АНУ, Австрали, Их Британи, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсуудтай харьцуулахад 3-5 дахин хямд , сургалтын зардал, амьдралын өртөг багатай, визний зөвшөөрөлд банкны болон хөрөнгийн баталгаа шаарддаггүй. Амьжаргааны өртөг маш хямд. Жишээ нь : 1 сард байр хоолны зардал нийлээд 200$ болно.
4. Сургуулиуд нь шилжих хөтөлбөртэй учраас тухайлбал та эхний 2 жилээ Малайздаа суралцаж байгаад сүүлийн төгсөх 2 жилдээ АНУ-д ч юмуу өөр бусад улсруу шилжин сурч болно.
5. Монгол улсын иргэд Малайзад 30 хүртэл хоногоор визгүй зорчих эрхтэй тул эцэг, эхчүүд дуртай цагтаа хүүхдээ эргэж очин, түүх соёлын дурсгалт газраар аялахад боломжийн зардлаар ямар ч хүндрэлгүй зорчих боломжтой.
6. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн орон учир дурын интернет үйлчилгээний газруудаас хүүхдээ камераар шууд харан бага зардлаар ярих боломжтойгоос гадна өөрийнхөө мобикомын гар утсаасаа шууд ярьж болно.
7. Мэдээллийн технологи, цахилгааны инженер, сувилахуйн ухааны чиглэлээр суралцахад зардал хямд бөгөөд хамгийн өндөр түвшний боловсрол олгодог. Төгсөөд 100% ажлын байртай.

Малайзад амьдрал хэр вэ?
Эцэг, эхчvvд нь ч гадаадад хvvхдээ сургахын чухлыг тэд єндєр боловсролтой болчихвол ирээдvйд нь хэрэгтэйг нэгэнт ухамсарлах болжээ. Энэ ч утгаараа Малайз, Сингапурт суралцах монгол оюутнуудын тоо сvvлийн vед эрс єссєн. Монгол оюутнууд дэлхий нийтэд зөвшөөрөгдсөн зэрэг авахын зэрэгцээ хөгжилтэй орны адил түвшний орчин нөхцөл сурч, амьдрах дадал олно гэдэг том боломж. Хоёрдугаарт, амьжиргааны өртөг Монголтой адил түвшнийх учир бүх салбарын үүд хаалга нээлттэй, олон үндэстний хот гэж ойлгож болно.

“Өнгөр­сөн оны арванхоёрдугаар сарын байдлаар Малайзид Монголын 420 иргэн байнга оршин сууж байгаагаас 150 эрэгтэй, 204 эмэгтэй хүн байна. Тэдний 350-360 нь оюутнууд байдаг. Одоогоор яг монгол оюутны холбоо байгаа гэсэн мэдээлэл байхгүй байна. Малайзад суралцах оюутны тоо жил ирэх тутам олширсоор байна. Суралцаад амьдрахад нэн таатай.

Хоолны хувьд: Интернэтэд тавигдсан нэгэн охины сэтгэгдлээс : “Тэндхийн хоол нь халуун ногоо ихтэй. Голдуу тахиа, загасны мах иднэ. Хоол захиалахдаа халуун ногоогүй гэвэл яг тэгж хийж өгдөг юм билээ.

Байр… Лалын орон гэдэг утгаараа оюутны байр нь эрэгтэй, эмэгтэй тус тусдаа. Өрөөндөө хоёр оюутан байдаг. Хоёр хүний тоогоор хэрэглэх зүйл нь байдаг. Ийм байр сарын 40-45 доллар. Үүнээс гадна гадаадын төгсөх ангийн оюутнуудын байр нь тусдаа байдаг.

Сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдаж болно. Гадаадад даатгуулж болно.

Манай компани Таныг болон Таны хүүхдийг Малайз улсад тав тухтай болон хямд зардалтайгаар аялуулахаас гадна Малайзын их дээд сургуулиудад зуучилж өгнө. Холбоо барих утас: 95006317, 89896317.

18/01/2015

Филиппин

Филиппин (Филиппинээр Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,107 арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань), Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 90 сая орчим. Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан. Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппинийн нийт хүн амын 11% нь болно. 1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинанд Магелланыг ирэхээс өмнө, Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн ольтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппинийн анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авилгалын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ. Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг. 1973 он хүртэл испани хэл Филиппинийн албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филипино, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.

Нэрийн гарал үүсэл
Тус улсын нэр нь XVI зууны сүүл үеийн Испанийн ван II Филипийн нэрнээс үүдэлтэй юм. Испанийн аялагч Руй Липес де Вияалобос анх Las Islas Filipinas хэмээх нэрийг тухайн үед угсаа залгамжлах хунтайж байсан Филипийг хүндэтгэн Лейт арал болон Самар аралд өгсөн ажээ. Бусад арал нь өөр өөрийн нэртэй байсан боловч энэ нэр нь яваандаа тус ольтригийг тэр чигт нь нэрлэх нэр болсон.

18/01/2015

Эмират
Арабын Нэгдсэн Эмирт Улс

Арабын Нэгдсэн Эмирт Улс (АНЭУ) нь Ойрхи Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм. 7 улс буюу эмират нь Абу-Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм.

Түүх
Оманы булангийн баруун хойд эрэг болон Персийн булангийн өмнөд эргийн дагуу байрлах багаахан шейх омгууд 17-р зуунд Исламын шашин дэлгэрсэн Арабын халифтын бүрэлдэхүүнд орсон. Энэ үед Дубай, Шаржа, Эль-Фужайра хотууд үүсжээ. Халифтын хүч сулрахын хэрээр шейхүүд бүх эрх мэдлийг өөртөө авч байсан. Х-ХI зуунд Арабын хойгийн дорнод хэсэг карматовын бүрэлдэхүүнд орж, харин түүнийг задрахад Оманы эрхшээлд орсон байна. 15-р зууны сүүлчээр тус бүсэд Европын нөлөө ихээр орж ирсэн юм. Португал нь Бахрейн болон Жульфар мөн Ормузын хоолойд хяналт тогтоон тус хойгт бэхлэгдэж чадсанаараа барууны гүрнүүдээс анхдагч нь болжээ. Гол төлөв худалдаа эрхэлдэг Арабын вант улсын хүн ам 18-р зуунаас Их Британитай тэмцэлдэж эхэлсэн. Их британийн усан онгоцууд Персийн булангийн боомтуудын хооронд ачаа зөөвөрлөхөд голлож байсан нь нутгийн иргэдийг амьдрах гол эх үүсвэрээс нь салгасан. Энэ нь “Ост-Индийн компани” болон Арабын нутгийн иргэдийн хооронд дуусашгүй зөрчилдөөн үүсэхэд хүргэжээ. Арабын нутгийн иргэдийг англичууд – “далайн дээрэмчид”, харин вант улсын бүс – “далайн дээрэмчдийн эрэг” гэж нэрлэдэг байв.

Британийн протекторат (ивээн эзэрхэх журам).
Ост-Индийн компани цэргийн ангиа байнга Персийн булан руу чиглүүлж байсан ба 1820 онд Арабын 7 вант улсын эмир шейхүүдэд Оманыг Имамат Оман, Султанат Маскат, Далайн дээрэмчдийн эрэг гэж 3 хуваах “ерөнхий гэрээ”-нд гарын үсэг зурахыг тулгасан. 1853 оноос энэхүү вант улсуудыг “Гэрээний Оман” гэж нэрлэх болсон. Вант улсын нутаг дэвсгэр дээр английн цэргийн бааз үүссэн юм. Английн улс төрийн тагнуулч улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий ч английн протекторат нь нутгийн уламжлалт хуучин системийг нь эвдэж чадаагүй юм. Нутгийн иргэд эртний ёс заншлаа хадгалсаар байсан. Гэвч тэд цөөхөн хүн амтай төдийгүй дотроо бусад овог аймгуудтайгаа байнга хагаралдаж байсан учраас колоничлогчдод нухацтай эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Энэхүү газар нутаг дээр зонхилж тодорч байсан овог нь үржил сайтай баян бүрдүүд болох Лива ба Аль-Айнд анхнаасаа нутагшиж байсан Бани-яз овог юм. 1833 онд Мактумын омог – Бани-яз нь баян бүрдээсээ нүүж, Дубайд суурьшин, улмаар хотынхоо тусгаар тогтнолыг зарласан. Ингэж Мактум гүрэн үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Дубайн эмиратыг захирч байна. 1920 оны эхээр “Гэрээний Оман”-д тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөсөн бөгөөд энэ нь Шаржа ба Рас-эль-Хаймд илүү далайцтай болсон. Яг энэ үед Эмиратын болон бүх Ойрхи Дорнодын түүхэнд эрс өөрчлөлтийн үйл явдал болсон нь Персийн буланд нефтийн асар их нөөцийг олж нээсэн. 1922 онд англичууд шейхийн эрхэнд хяналт тогтоож, нефть хайж олборлох концесс байгуулсан. Харин “Гэрээний Оман”-д нефть олборлолт нь ашиг авчраагүй бөгөөд вант улсад үндсэн орлогыг сувдны худалдаа л авчирсан.

18/01/2015

Европ

Европын Холбоо

Европын Нэгдэл (EН) бол одоогоор Европ тивийн 28 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл юм. Урьд нь байсан Европын Нүүрс Гангийн Нийгэмлэг, болон Европын Эдийн Засгийн Нийгэмлэгийг 1958 онд нийлүүлж, 6 улсын гишүүнчлэлтэйгээр Европын Нийгэмлэгийг байгуулагджээ. Эхний хэдэн жилүүдээс гишүүд шинээр элссээр бүх талын үйл ажиллагаа нь өргөжсөөр 1993 оны Маастрихтын хэлэлцээрээр Европын Нэгдэл (ЕН) хэмээх одоогийн нэрээ авчээ. ЕН нь дэлхийн бусад бүс нутгийн байгууллагуудаас илүүтэйгээр эдийн засаг, улс төрийн хувьд чамбай нягтарсан, гишүүн орнуудын засаглалыг давхар чиглүүлэгч нэгэн махбод нь болсон, адармаатай өргөн хүрээт, нарийвчилсан тогтолцоо болсон. Дотроо Европын Хороо, Европын Нэгдлийн Зөвлөл, Европын Зөвлөл, Европын Нэгдлийн Шүүх, Европын Төв Банк зэрэг тусгай үүрэгтэй 7 байгууллагыг багтаадаг. ЕН-ийн иргэдээс 5 жил тутамд Европын Парламент сонгогддог. ЕН-д дэлхийн нийт хүн амын 7.3% болох 500 сая хүн амьдарч, дэлхийн нийт ХАЧ-аарх ДНБ-ийн 20% нь бүтээгддэг юм. Хуульчлан гишүүн орнууд даяар нэгдсэн зах зээл бий болгож байгаа. 1999 онд нэгдсэн мөнгөн тэмдэгт еврог 15 гишүүн улсдаа нэвтрүүлжээ. Гишүүн орнуудаа төлөөлөхүйц эрхтэй тул НҮБ, ДХБ, Их 8, Их 20-ийн уулзалт, хэлэлцээрт байнга оролцдог.
Далбаа нь цэнхэр дэвсгэр дээр дугарагласан 12 алтан шар одноос бүрдэнэ. Энэ нь үндсэн 12 холбоотныг илэрхийлнэ. Энэ тугийг 1980 оноос хойш хэрэглэх болжээ.

Гишүүн орнууд
Одоогийн байдлаар Европын холбоонд бүртгэлтэй орнууд: Австри, Бельги, Болгар, Их Британи, Унгар, Герман, Грек, Дани, Ирланд, Испани, Итали, Кипр, Латви, Литва, Люксембург, Мальт, Нидерланд, Польш, Португал, Румын, Словак, Словени, Финланд, Франц, Хорват, Чех, Швед, Эстони зэрэг орнууд багтдаг.

18/01/2015

Энэтхэг

Бүгд Найрамдах Энэтхэг Улс (БНЭУ) (хинд. भारत गणराज्य, Bhārat Gaṇarājya, Бхарәт Гәнәражй), Энэтхэг бол Өмнөд Азийн Энэтхэгийн хойгт орших бүрэн эрхт улс юм. Мөн дэлхийн долоодугаар том газар нутагтай орон, хоёрдугаар олон хүн амтай, дөрөвдүгээр их эдийн засагтай гүрэн гэгдэнэ. Пакистан, Хятад, Балба, Бутан, Бангладеш, Мьянмар зургаан улс оронтой газраар хил залгаж, Энэтхэгийн далайгаар хүрээлэгдэн оршдог. Бас Энэтхэгийн далайд Мальдив, Шри Ланка, Индонез гурван улстай усаар хиллэдэг бол Пакистаны хянаж буй нутгийг Жамму-Кашмир мужийнх гэж зүтгэдгээр болвол Афганистантай бас хиллэнэ. Энэтхэгийн хойг, Энэтхэг орон бол Индийн соёл иргэншил болон бусад эртний соёл иргэншил үүсэн цэцэглэсэн өлгий нутаг бөгөөд түүхийн ихэнх үед худалдааны замын зангилаа болж, суурин иргэншил, соёл, шашин цэцэглэн хөгжиж байжээ.Энэтхэгт Хиндү, Будда, Сикхи, Жайна дөрвөн шашин үүсч хөгжиж байв. 18-р зууны эхнээс 20-р зууны дунд үе хүртэл алхам алхмаар Британийн колони орон болсоор л байсан. 1947 онд тусгаар тогтносны дараа эдийн засаг, цэргийн хүчин маш ахицтайгаар хөгжсөн, одоо нэрлэсэн үнээр дэлхийн 12-р, худалдан авах чадвараар тэгшитгэснээр дэлхийн 4-р их жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс болжээ. Гэхдээ тэрбум илүү хүнтэйн хувьд ядуурал, бичиг үсэг тайлагдалтын хувь доогуур зэрэг сул талуудтай байсаар байгаа.

Түүх
Энэтхэг улс нь өнө эртний соёл иргэншлүүдийн төрөлх эх орон нь болдог бөгөөд чухамхүү энэ улсад хинду шашин, буддын шашин, сикх, жайни зэрэг шашнууд бий болжээ. Мадьхья-Прадеш нутагт байх чулуун зэвсгийн үеийн ханан дээрх зураг эртний Энэтхэгт хүн амьдарч байсан ул мөр болдог. 9000 жилийн тэртээд анхны байнгын суугчид бий болж Инд голын хөвөөнөө хожмын соёл иргэншилт гүрний суурийг тавьжээ. Манай эриний өмнөх 500 онд Энэтхэгийн нутаг дэвсгэр дээр олон саланги хаант улсууд байсан ба буддийн хаан Ашокийн удирдаж байсан Маурья улс Энэтхэгийн соёлын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан гэдэг. МЭӨ 180 оноос Энэтхэг улс төв Азийн зүгээс үүдэлтэй халдлаганд өртөж Инд-Грек, Инд-Скиф, Инд-Парфян, Кушаний вант улс хэмээх улсуудыг өөрийн нутаг дэвсгэр дээр байгуулахаас өөр аргагүйд хүрчээ. 3-р зууны үеэс Гуптын улс ноёрхож эхэлсэн ба энэ үеийг түүхэнд эртний Энэтхэгийн Алтан үе гэж нэрлэдэг. Нутгийн өмнөд хэсгийг мөн Чалукья, Чера, Чола, Кадамба, Паллава, Пандья хэмээх улсууд эзэгнэж байсан ба эдгээр улсуудын ачаар Энэтхэг оронд шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол, математик, одон орон судлал, шашин, гүн ухаан хөгжиж эхэлсэн гэдэг. 1500-гаад оны үеэс Португал, Голланд, Франц, Британи зэрэг европын хэд хэдэн орон Энэтхэгтэй худалдаа наймаа хийх сонирхолтой болж тархай бутархай жижиг улсуудыг нь булаан эзэлж өөрийн колонийг тогтоохын төлөө тэмцэж эхэлснээс Британий эзэнт гүрэн хамгийн хүчтэй нь байж Энэтхэг улсыг өөрийн колони улс болгож чадсан байна. 1857 онд Британий Ост-Индийн цэрэг дайчдын эсрэг тусгаар тогтнолынхоо төлөө анх удаа энэтхэгчүүд босчээ. Энэ бослогыг түүхэндээ тусгаар тогнолын төлөөх анхны дайн гэж нэрлэдэг. Гэсэн ч Британий эзэнт гүрэн бослогыг таслан зогсоосон бөгөөд Энэтхэгийн бүх нутаг дэвсгэр дээрх колонийн хяналтаа чангатгасан байна. Үүнээс хойш 20-р зууны эхээр энэтхэгчүүд тусгаар тогтнолынхоо төлөө мятрашгүй тэмцэж эхэлсэн ба Махатма Гандигийн (түүнийг албан ёсоор орчин үеийн Энэтхэгийн эцэг хэмээдэг) удирдсан хөдөлгөөн 1947 оны 8 сарын 15-нд ялалт байгуулж энэтхэг улс бүрэн эрхт тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд колонийг тавих хуулийн дагуу энэтхэг нь шашны үзэл суртлаараа Энэтхэг ба Пакистан гэсэн 2 хэсэгт хуваагдсан юм. Ийнхүү шашны үзэл бодлоороо 2 хэсэг болсон улсуудын хооронд олон арван жилийн туршид цуст тулаан явагдаж байжээ. 1950 оны 1 сарын 25-нд Энэтхэг улс үндсэн хуулиа баталж парламент бүхий Энэтхэг улсыг байгуулсан юм. 20-р зууны 2-р хагаст хөрш зэргэлдээ орнуудтай хил тойрсон байнгын маргаантай тулгарч эхэлсэн ба Хятад улстай 1962 онд дайтаж байсан ч өнөөг хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Харин Пакистан улстай 1947, 1965, 1971 онуудад тус тус дайтаж байжээ.

Хүн ам
Дэлхийд Хятадын дараа хоёрдугаар олон хүн амтай улс бол Энэтхэг. 2010 оны тооллогоорх хүн амын тоо – 1 тэрбум 210 сая. Үүнээс 70% нь хотод бус хөдөө нутагтай. 2011 онд 53 саятан хоттой байгаагаас Мумбай (хуучнаар Бомбей), Дели, Бангалор, Хайдарабад, Ахмадабадад хамгаас олон оршин суугчтай. Хүн амын 64.8% бичиг үсэг тайлдагдсанаас хамгийн ихдээ Керала муж улсад 91%, хамгийн багадаа Бихарт 47% байна. Энэтхэг бол олон хэлтний өлгий. Үндсэндээ Энэтхэг-Ари (хүн амын 74%), Дравид (24%) хоёр хэлний бүлэгт хамаардаг. Энэтхэг-Ари бүлгээс Хинди (41.0%), Бенгал (8.1%), Маратхи (7.0%), Урдү (5.0%), Гужарат (4.5%), Ория (3.2%), Панжаб (2.8%), Дравид бүлгээс Тэлүгү (7.4%), Тамил (5.9%), Каннада (3.7%), Малаялам (3.2%) хэлнүүд түгээмэл тархжээ. Энэтхэгийн хүн амын 80.5% нь Хиндү, 13.4% нь Ислам, 2.4% нь Христ, 1.8% нь Сикх, 0.7% нь Будда, 0.4% нь Жайна шашны шүтлэгтэй юм байна.

18/01/2015

Лаос

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (товч. БНАЛАУ; лао. Sathalanalat Paxathipatai Paxaxon Lao) буюу Лаос улс нь Зүүн-Өмнөд Азид зүүнээрээ Вьетнам, урдуураа Камбож, баруун урдуураа Тайланд, баруун хойноо Мьянмар, Хятад гэх 5 улсаар хүрээлүүлж оршдог улс юм. Нийслэл нь Вьентьян хот. Албан ёсны хэл нь Лао.

Лаос улсын түүх
Лаосын нутагт хэд хэдэн жижиг гүнт улс оршин байсныг нэгтгэж 1353 онд Фа Нгум («fȁːŋum» гэх лаос дуудлагаас хөрвүүлвэл Фаанум) гэгч Лаан Саан (лао. lâansâang – «сая заан»; орос. Лансанг ; англ. Lan Xang – Лан Шан) хэмээх вант улсыг байгуулсан нь Лаосын анхны төвлөрсөн төр юм. Энэ улсын 354 жилийн тусгаар тогтнолоор бусад Тайчуудаас ялгарах Лаос үндэстний онцлог бүрэлдэн тогтжээ. Улсын бүтэн нэр нь Лан Санг Хом Кхао – «Сая заан, цагаан шүхрийн орон» гэнэ. 1707 онд Луан Прабан, Вьентьян, Чампасакын газарт төвлөсөн 3 гүнт улс болон хуваагдаж хожим Бирм, Сиамын дайралт, нөлөөнд өртөж эцэстээ Францын Энэтхэг-Хятадад нэгтгэгджээ. Лаосын одоогийн хил Францынх байхад нь 1893-1904 онд зурагдсан юм. Дэлхийн II дайны үед Японд түр эзлэгдээд больсон. 1953 оны 10 сарын 22-нд Францаас тусгаар тогтнож Лаосын вант улс үүссэн ч төд удалгүй ардын засаг тогтоох, хаант засгаа хадгалах хоёр тал болон дайтжээ. Энэхүү Лаосын иргэний дайн нь Вьетнамын дайнтай хавсран өрнөж эцэстээ Вьетнам болон Лаосын коммунист (эв хамт) хүчний ялалтаар төгсөж Лаост хаант засаг нь унаж, 1975 оны 12 сарын 2-нд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ) тунхаглагджээ.

Газарзүй
Лаос нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас далайд гарцгүй ганц орон юм. Нутаг нь хойд өргөргийн 14° – 23°-р зэргэд, зүүн уртрагийн 100° – 108°-р зэргэдийн хооронд багтдаг. Ихэнх газар нь ойгоор хучигдсан уул нуруу. Тэндээс хамгийн өндөр цэг болох Поу Биа уулын орой д.т.д 2,818 м хүрдэг. Нутгийн баруун захаар Меконг мөрөн урсана. Мөн Луан Прабан (баруун талд), Аннамын (Вьетнамтай залгаа зүүн тал) гэх хоёр нурууг онцлох учиртай. Жилийн 5-аас 10-р сарын хооронд борооны улирал буюу зун, 12-аас 4-р сарын хооронд хуурай улирал буюу өвөл тохиодог. Лаос нь голдуу бүртгэлийн зорилгоор нутгаа өмнөд (урд), дундад (төв), умард (хойд) гэж гурав хуваан бүсчилдэг.

Хүн ам
Лаос улс 2011 оны 7-р сард 6.5 сая хүнтэй байсан. Хүн амын нягтшил – 23.4/км². Ард иргэд нь тариачин аж байдлаа дагаад ч тэр үү таруу суурьшдаг. Олонх нь Меконг болон түүний цутгал голуудын хөндийд амьдардаг. Нийслэл Вьентьян 569 мянган хүнтэй. Вьентьянаас гадна Паксе, Саваннакхет гэх бум давсан хүнтэй 2 хот бий. Лаос бол олон үндэстэн, ястны улс. Тиймээс монгол хэлнээ Лаос хүн – Лаосчууд, Лаосын хүн – Лаосынхан гэж нэр томьёогоор ялган ойлгох хэрэг гарахыг ч үгүйсгэхгүй. 82 ялгагдах хэл бүхий 160 угсаатан ястан байгааг нь 2005 онд 49 болгон багцлан бүртгэжээ. Олонх буюу 54.6% нь Лаос үндэстэн (Лао ч гэж бас бичнэ) (2005). Тэдний төрөлх Лаос хэл нь улсын албан ёсны хэлээр батлагдсан байдаг. Лаос хэл бол хэл шинжлэлийн төрөл гарлын ангиллаар Тай-Кадай язгуурын Тай салбарт харьяалагдах хэл юм. Тэдний араас Мон-Кхмер төрлийн хэлтэй Кхму хүмүүс 10.9%-ийг, Хмонг-Миен төрлийн хэлтэй Хмонг (Моон) хүмүүс 8.0%-ийг, бусад нь 25.5%-ийг бүрдүүлдэг аж.

18/01/2015

Камбодж

Дорно өмнө Ази, Энэтхэг-Хятадын хойгт баруун талаараа Тайланд, хойгуураа Лаос, зүүнээрээ Вьетнам гурван улстай газраар хиллэж, өмнүүрээ Тайландын булангаар далайд тулан оршдог бүрэн эрхт улсыг Камбож буюу Кампуч гэдэг. 181 мянган км² газар нутагтай дэлхийн 88-р том орон, 14.8 сая хүн амтай дэлхийн 69-р том улс юм. Нутгийн ихэнх хэсэг ойгоор хучигдсан. Ерөнхийдөө уулархаг ч их өндөр уулгүй. Халуун орны чийглэг уур амьсгалтай. Хүн амын 90 хувь кхмер үндэстэн, бусад нь вьет, хятад, уулынхан гэдэг. Албан ёсны хэл нь мон-кхмер төрлийн кхмер хэл бөгөөд үндсэндээ буддын шашинтан. Нийслэл, нийгэм-эдийн засгийн төв Пномпень хотод 1.5 сая хүн оршин сууж байгаа.

Камбож орны түүх Фунань төрөөс эхэлдэг. Дундад зуунд Анкор нийслэлтэй Кхмерийн эзэнт гүрэн хүчирхэг оршин байсан. Тайчуудын довтолгоонд доройтож, улмаар 1860 онд Францын ивээлд оржээ. Дэлхийн хоёрдугаар дайнд Японд эзлэгдэж байсан ч эцэстээ 1953 онд тусгаар тогтносон улс болсон. 1970 онд Лон Нол жанжин вангийн төрийг түлхээд таван жилийн дараа Пол Потд түлхэгдэв. Пол Потын харгислал хэрээс хэтэрч, ард түмэн нь Вьетнамтай хамжин байж 1979 онд төрийн эрхээс зайлуулсан ч тэдний хүчин шугуйд орж байлдаад 1989 онд л дарагдсан байна. Камбож улс 1993 оноос улсын ванг дахин залснаар хаант засагтай, нэгдмэл төр бүхий Камбожийн Вант Улс (КВУ) болон өөрчлөгдсөн.

Газар зүй

Байр зүйн газрын зураг
Камбож (Кампуч) орон Ази тивийн дорно өмнөд хэсэгт дунджаар х.ө. 13°, з.у. 105°-т байрладаг. Баруун талаараа Тайланд (803 км) , хойд талаараа Лаос (541 км), зүүн талаараа Вьетнам (1228 км)-тай 2572 км газраар хиллэдэг ба урд талдаа Тайландын буланд тулсан 443 км далайн эрэгтэй. Дэлхийн 194 улсын 88-р том орон бөгөөд 181,035 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэйгээс 97.5%-ийг газар, 2.5%-ийг гадаргын ус эзэлжээ. Ерөнхийдөө уулархаг орон боловч их өргөгдсөн уул цөөн. Халуун орны чийглэг уур амьсгалтай. IV — IX сар хүртэл хур бороо их орж агаарын температур +25° C — 30° C хүрч, халуун чийглэг байдаг. XII сараас сэрүүвтэр болж, агаарын чийглэг багас агаарын температур +20° C болдог. Нам доор нутагт жилд дунджаар 700—1500 мм, уулархаг бүст 2000 мм тунадас унана. Дорно өмнө Азийн хамгийн том Меконг мөрөн нийслэл Пномпениэр дайрч, нутгийн хойноос урагш урсдаг. Тонлесап голоор дамжин Меконгтой холбогддог, загасны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог Тонлесап гэж нэг том нуур байна. Нутгийн 70 гаруй хувийг ой эзэлдэг. Нарс, улаан, ягаан царс зэрэг үнэт мод ургана.

Соёл урлаг

Камбожид уламжлалт соёл, орчин цагийн соёл аль аль нь бий. Нам газрынхан ба уулынхан гээд ерөнхий хоёр янз бий.
Онцлогоос дурдвал крама гэдэг содон ороолт-алчуур, хүнтэй алга хавсран мэндлэх (сампеа) ёс, уран барилгын сор Анкор-ват (Анкорын сүм), Бон-ом-тук (Наадам) буюу орон даяар завиар уралддаг 11-р сарын наадам, «Ворвон Сорвон хоёр» үлгэр байна. Камбожид Бурхан багшийн мэндэлсэн оноос эхлэн тоолсон цагалбар баримталдаг. Аргын тооллын 201: он гэхэд Буддын тооллын 255% он болж байгаа юм. Үүгээр Камбожийн шинэ жил 4-р сарын 13 юм уу 14-нд тохиодог.
Камбожийн алтан үеийн дуучдаас нэрлэвэл Син Сисамут, Рос Серейсотея гэж байсан. Хааны ордонд Риемке (Рамаяны хувилбар) зохиолын дүрд орж бүжиглэдэг байсан бол энгийн ард үдэшлэг цэнгүүнд намбалаг бүжих ромвон гэх мэт бүжиг бий. Хоолонд цагаан будаа, загас зонхилно. Загасыг янз бүрээр болгож сурсан. Хүүхэд залуус ихэвчлэн хөлбөмбөг, гар бөмбөг тоглодог. Уламжлалт завины уралдааныг мартаж болохгүй. Олимпоос медальгүй. 2010 оны үед орон даяар цацдаг 9 телевиз, 50 радиотой, интернэт хэрэглэгчийн тоо 738,641 (5 хувь) байсан.

Address

6B Chinggis Khaan Avenue
Ulaanbaatar
120000

Alerts

Be the first to know and let us send you an email when Temuujin Tours and Hostel posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category