12/11/2022
Энэ гоё газрыг санал болгож байна. Захиалга нь их амархан дүүрдэг юм байна лээ шүү.
Эрүүл цэнгэг агаартай, байгалийн үзэсгэлэнт газар Нүхтийн аманд байрлах тав тухтай, тохилог орчиндтой гэр бүлийн амралт. утас: 99188461
Www. Agar-nukht. Jimdo. Com/байршил
Ulaanbaatar
МАНАЙБАЙРЛАЛ:HTTPS://GOO.GL/MAPS/XYNOU
| Monday | 08:00 - 20:00 |
| Tuesday | 08:00 - 20:00 |
| Wednesday | 08:00 - 20:00 |
| Thursday | 08:00 - 20:00 |
| Friday | 08:00 - 20:00 |
| Saturday | 08:00 - 20:00 |
| Sunday | 08:00 - 20:00 |
Be the first to know and let us send you an email when АГАР- эх нялхсын амралт posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Манайх цэвэр агаар, массаж, сайн хоол гэсэн 3 тулгуур үйлчилгээг маш тохилог, гэр бүлийн халуун уур амьсгалтай, өндөр зэрэглэлийн орчинд үзүүлдэг амралт юм. Улаанбаатар хотоос 12 км зайтай Нүхтийн аманд байрлах байгалийн үзэсгэлэнт газар, эрүүл цэнгэг агаар, тав тухтай тохилог орчинд гэр бүл,жирэмсэн эхчүүд, хүүхэдтэй ээжүүдийг ирж амархыг урьж байна. Манай амралтанд хүрэлцэн ирсэн та бүхэндээ бид дараах үйлчилгээг үзүүлнэ. Өдрийн үндсэн гурван хоол. Өдрийн туршид эмийн ургамлын хандтай цай, сүүтэй цай, олон төрлийн жимсний жүүс, тараг, аарц болон өөрсдийн хийсэн жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн гэх мэтийг бид бэлдэж тавьна. Бидний хэрэглэж байгаа хүнсний ногоог өөрсдийхөө өвөл зуны хүлэмж мөн талбайдаа тарьж ургуулдаг тул бүх ногоо жимс маань эрүүл органик. Өдөр болгон өөр өөр ховор эмийн ургамлуудыг хандлан ууж хэрэглэхээр бэлдэх мөн хөлний массажний апаратанд хандлан хийж таны алжаалыг тайлахад дэм үзүүлнэ. Массажны сургалт. Өвчлөлтэй хүүхэд хавдартай, аутизм дауны синдром, хөгжлийн бэрхшээлтэй болон энгийн хүүхдүүдэд зориулсан массажыг хэрхэн хийх талаар амрагч эцэг эхчүүддээ сургалтаар зааж өгнө. Энэхүү массажыг сурснаар та өөрөө гэр бүлийхээ бусад гишүүд болон өөрийн хүүхдүүддээ насан туршдаа хийж өгөх дадлыг эзэмшинэ. Хүүхдийн хоолны сургалт. Хэрвээ та хүсвэл хүүхдийхээ унтах цаг болон хооллох цагыг тооцуулан график гаргуулж, тухайн хүүхдийн сар, нас болон бусад онцлогт тохируулан хооллотын зөвөлгөөг бид өгнө. Мөн сургалтаар хоолыг нь хэрхэн бэлдэх, хөлдөөж хэрэглэх, ямар бүтээгдэхүүнийг улиралд нь тохируулан хэрэглэх аргыг бид зөвлөнө. 5 аас дээш насны амрагч хүүхдүүдээ идэвхтэй амраахын тулд амрагч эцэг эхчүүдтэйгээ хамтран төрөл бүрийн тэмцээн мөн Бяцхан тогооч хоолын сургалт явуулна. Хүүхдүүд өөрсдөө пицца, капкэйк, печень зэргийг чимэглэн өөрсдөө хийж гэр бүлийхнийгээ дайлна. 10 аас дээш насны хүүхдүүдээ идэвхтэй амраахын тулд тусгай хөтөлбөр зохион тусгай даалгавар өгч тэмцээн зохионо. Жишээ нь бидний байнга явуулдаг тусгай хөтөлбөр нь хүүхдүүдээ баг болгон багш томилж ой модон дотор онцгой тэмдэгтэй газар нуусан даалгавраа хайж олон биелүүлж оноогоо авч түрүүлсэн багт шагнал олгох гэх мэт Гэр бүл, найз нөхөд фэйсбүүк группийн 4 өөс дээш хүн ирсэн тохиолдолд өөр захиалга авахгүйгээр зөвхөн найз нөхдөөрөө байх боломжийг олгоно. Хүүхдийн төрсөн өдөр, үсний найрыг тэмдэглэнэ. Тухайн арга хэмжээнд тохируулан бид байраа чимэглэнэ.Мөн баярын ширээ засан халуун хоол, салад зууш, жимс гэх мэтийг бэлдэж өгнө. Гадаа тусгайлан зассан талбайд зочид маань өөрсдөө мах шарж грилдэн хорхог хийж болно. Бид грилл, хорхог, шорлгогны хэрэгсэлүүдээр хангана. Үнэ: Том хүн 80000 0-2 хүртэлх нас үнэгүй 2-5 хүртэлх нас 10000 5-8 хүртэлх нас 15000 8-10 хүртэлх нас 25000 10-13 хүртэлх нас 30000 13-15 хүртэлх нас 35000 Өдрийн амралт (Өдрийн болон оройн хоол байр багтсан): Том хүн 40000 Хүүхдийн үнэ дээрх тарифаар Гэр бүлийн хөнгөлөлт: Ээж 70000 Аав оройн хоол өглөөний цайтай 35000 Бусад хөнгөлөлт Бүтэн жилийн туршид хоногоо цуглуулан 10 хоног амарвал 11дэхь хоног нь та бүхэнд бэлгэнд очно. 5 аас дээш хоног үргэлжлүүлэн амарвал том хүн хоногын 70000 болно. Утас: 99188461