Rustic Mongolian retreat just 45 kilometers from Ulaanbaatar. ХАЙРТХААН АМРАЛТ
Улаанбаатараас ердөө 45 км зайд байрлах байгалийн үзэсгэлэнт уламжлалт амралтын газар
Танилцуулга
“Хайртхаан” амралт нь 1977 онд худалдааны ажилчдын амралтаар байгуулагдсан, 40 гаруй жилийн түүхтэй ууган амралтын газруудын нэг юм.
Төв аймгийн Баянцогт сумын нутаг, Хайртхаан уулын Бүүргэнтийн аманд, Улаанбаатараас 45 км
зайд байрладаг. Байгалийн сайхан үзэмжтэй, түүхэн дурсгалт газруудаар хүрээлэгдсэн онцгой байршилтай.
Түүхэн онцлог
Энэхүү газар нь Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба болон хатан Дондогдулам нарын зуслан, мөн Даншигийн их аваргууд бэлтгэлээ хийдэг байсан түүхэн дурсгалт газар юм.
📍 Байгалийн болон түүхэн дурсгалт газрууд:
-Дондогдулам хатны "Рашаан булаг"
-"Хос арслан" хөшөө чулуу
-"Лусын мэлхий" хад
-Богдын тахилгат "Хийморийн овоо"
-Хүслийн "Удган мод"
-Нарс, хусан ой мод, асга хадтай байгалийн уулархаг бүс
-Улаанбаатарт хамгийн ойр тарвагатай бүс нутаг
🏡 Хүлээн авах хүчин чадал:
-Нэг ээлжиндээ 600 хүн хүлээн авах боломжтой
-Ази, Европ хоолоор үйлчилдэг ресторан — 320 суудал
-Хүлээн авалтын "Өргөө" — 12 ханатай сийлбэртэй гэр (40–50 хүн)
-Караоке — 45–50 хүн
-Хурлын танхим — 150–200 хүн
-Хүнсний дэлгүүр
-Юнител болон Мобиком сүлжээ
-Усан оргилуурууд
🛏️ Байр, сууцны сонголтууд:
-Монгол эсгий гэр (5 ортой)
-Шавар гэр (6 ортой)
-Хосуудад зориулсан модон байшин (өргөн ортой)
-Дүнзэн байшин (1 болон 6 ортой)
-Зуны байр (5 өрөөтэй, нийт 25 ортой)
🍽️ Хоол үйлчилгээ, амралт:
-Түргэн хоолны газар
-Pub, задгай баар
-Бүжгийн заал ба задгай бүжгийн талбай
-Галын наадмын талбай
🎉 Нэмэлт үйлчилгээ:
-Байгууллагын ойн баяр, төгсөгчдийн уулзалт, баяр наадам
-Хурлын болон сургалтын зохион байгуулалт
-Автобус унааны үйлчилгээ
-Байгалийн үзэсгэлэнт газруудаар явган аялал
-Галын наадам, хөгжөөнт тэмцээн
-Захиалгаар хорхог, боодог, шорлог хийх үйлчилгээ
⚽ Спорт, тоглоомын талбайнууд:
-Снукер, пүүл биллъярд
-Гар бөмбөгийн талбай
-Сагсан бөмбөгийн талбай
-Хөл бөмбөгийн талбай
-Ширээний болон агаарын теннис
-Үндэсний болон сумо бөхийн талбай
-Олс таталт
-Шатар, даам
-Савлуур