Galtai Little Lodge

Galtai Little Lodge 💧 Fresh 🌲 Forest 🍃 Feel Аялал

09/06/2026

Зундаа заавал агаар салхинд гарч, уул ус бараадаж, ойрхон ч болов яваарай.
Яагаад гэвэл манайх шиг жилийн дөрвөн улиралтай газар нов ногоон модод, хээр тал, урсгал ус, шувууд гээд дулаахан уур амьсгал, дулаан цаг агаар маш их дутагддаг. Намрын сэрүүн өдрүүдийн араас өвлийн хүйтнийг давж, хавартай золгож хавсарга салхитай өдрүүдийг өнгөрүүлж амсхийх багахан цаг гардаг нь зуны 3 сар шүү дээ.
Сэтгэлээ сэргээж, тархиа амраах цаг зуны өдрүүдэд амжиж гаргахгүй бол эргэх цаг, ээлжлэх улирал эргээд л эхэлнэ. Хэзээд нь бид амарч, хэзээд нь баясаж, хээр тал уудам нутгаа үзэж харах юм бэ. Дараа зуныг дахиад л хүлээх болно.
Ер нь сүүлийн жилүүдэд зундаа сэрүүн, сэвшээ салхитай л байдаг болж. Одоо ч сэрүүн хэвээр л байна. Тиймээс дулаан хувцас, мишок гээд бэлтгэлээ сайн базаагаад боломж гарвал хол ойр хамаагүй аялаарай.
Бид жилийн дөрвөн улирал аялдаг ч зундаа илүү олон газар аялахыг зорьдог. Дараа зун даанч хол байна даа гээд л хүлээдэг дээ…

Булган аймаг, Эг-Таргаватайн бэлчир.
24/05/2026

Булган аймаг, Эг-Таргаватайн бэлчир.

13/05/2026
Булган аймгийн Хялганат тосгон ☘️💦🌲🌈🌞
13/05/2026

Булган аймгийн Хялганат тосгон ☘️💦🌲🌈🌞

МАШИНТАЙ АЯН ЗАМД ГАРАХ САНАМЖ:1. Тос масло шалгах2. Бензин дүүргэх, холдох тусам үнэтэй. 3. Дугуйгаа буух бүртээ шалгах...
12/05/2026

МАШИНТАЙ АЯН ЗАМД ГАРАХ САНАМЖ:

1. Тос масло шалгах
2. Бензин дүүргэх, холдох тусам үнэтэй.
3. Дугуйгаа буух бүртээ шалгах

4. Запас дугуйгаа үзүүлэх (засварчныг доогуур нь хэвтүүлж байгаад хийг үзүүлэх) 2.5-с доошгүй байх ёстой.

5. Урдаа шумуулны тор хийх , тэгэхгүй бол радиатор ялаа шумуулаар битүүрээд радиатор халдаг болно,

6. Бартаа ихтэй газраар маш болгоомжтой зөөлөн явах, хурдтай явж байгаад ирмэгтэй чулуу дайрвал дугуйгаа хигз татах аюултай.

7. Салхитай үед дээд гэрлээ аваад явахгүй бол унаад байж магад

8. Нүх дов сондуул хурд сааруулагчийг маш зөөлөн гарах хэрэгтэй, тэнхлэг тохиргоо алдагдах, өндгөн тулгууранд муугаар нөлөөлнө.

9. Харанхуй цагаар явахгүй байх, манайхан гэрлээ шилжүүлдэггүй их аюултай байдаг.

10. Хөгжим хэт чанга явбал бас анхаарал сарних, мөн бусдын сигналыг сонсохгүй бх эрсдэлтэй.

11. Мал замд ойрхон байгаа үед холоос сигналдах, ялангуяа адуу бол гэнэт заавал урдуур гүйдэг, зарим үед үхэр бяруу урдуур гарах гэж байснаа буцаж эргэж хургадаг тул урдуур гарсны дараа л явах хэрэгтэй.

12. Эзгүй газар ой модноос гэнэт туулай , хярс гэх мэт амьтад гарч ирдэг тул анхаар.

13. Хог ихтэй газар, айлын буйр гэх мэт газар хадаас , шрупп , төмөр байж болзошгүй тул замаа сайн хараарай.

14. Гол ус туулахдаа нэгэн жигд хурдаар, урсгал бага зэрэг дагуулж орно, эхлээд усны хир гүн эсэхийг чулуу шидэх, модоор хэмжих, өөр машинуудыг харах зэргээр баталгаажуулна.

15. Хотоос гарахдаа бензинээ дүүргээд , км ээ нойллоно. Явцын дунд бензиний заалтаа харж байгаад шар асахыг хүлээхгүйгээр дүүргэж байсан нь дээр. Очих газарт чинь бензин хүрэх эсэхийг сайн тооцоорой. Хэрэв очих газарт нь колонк байхгүй тохиолдолд бас буцах замд нь бензин хүрэх эсэхийг сайн тооцож байх. Хотоос холдох тусам бензиний чанар муудаж үнэ ихэсдэг.

16. Аль болохоор аяллын төлөвлөгөөгөө цаг агаартайгаа уялдуулахыг хичээх.

17. Холын замд явж байгаад зогсож амсхийх бүртээ машинаа унтрааж хөдөлгүүрээ амрааж байх, дугуйгаа анзаарах.

18. Диференцалаа өвдгөөрөө асаах вий, диф асаалттай бхад нь хурдтай явж байгаад хацар араагаа хугалдаг тохиолдол бий.

19. Зун урд шилэнд ялаа шумуул их наалддаг тул , алчуур норгоод үе үе, гараараа арччихвал илүү дээр байдаг.

20. Их өвстэй газар нүх чулуу харагдахгүй тул замгүй газраар аль болохоор явахгүй байхыг хичээх.

21. Ачаагаа сайн хөдөлгөөнгүй ач.
22. Хянах самбараа сайн харж бай.
23. Бүсээ зориулалтын дагуу байнга зүү.

24. Замын тэмдэг, хурдны заалтыг сайн харж яваарай.
25. Хурд хэмжигч хаа сайгүй байдаг болсон шүү.

26. Гүйцэж түрүүлэхэд осолтой газрыг зам дээр битүү цагаан шугамаар тэмдэглэсэн байдаг.

27. Гүйцэж түрүүлэх бол заавал дохио эхэлж өгч бай. Урд болон арын машин эсвэл давхардаж орох гээд бгаа машинд анхааруулга болно.Дохиог заавал байнга өгч дад.

28. Бензинээ хийсний дараа тагийг шажигнатал хаачих гэж хэлж байгаарай. Зарим тохиолдолд бензин түгээгч муу хаадаг, тагны битүүмж алдагдвал бензин ууршиж машин доголдоно,

29. Арын шил арчигчаа бас ажиллуулж байх.
30. Холын гэрлээ сольж бай.

31. Арын зорчигчийн бүсийг заавал зүүлгэ.

32. Дугуй солихыг сурсан байх, запас дугуйгаа яаж авахыг мэдэж ав.

33. Хурдаа хэтрүүлэхгүй бай, ер нь бол хотоос гадга 80 км цаг л бхад зүгээр. Дүрэм нь тийм. Суурин газар хурдны тэмдгээ хараарай. Жишээ нь Эрдэнэтэд дээд хурд 50 км/цаг байгаа.

- Бэлтгэсэн Батнасан

Улаанбаатар хотоос холгүй, амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхөдтэйгөө яваад ирэх боломжтой сонирхолтой газрууд:• 1-рт ...
10/05/2026

Улаанбаатар хотоос холгүй, амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхөдтэйгөө яваад ирэх боломжтой сонирхолтой газрууд:

• 1-рт мэдээж Тэрэлж
https://maps.app.goo.gl/B3PtUShDHm3j9fbR9
• Чингис хааны морьт хөшөөт цогцолбор, Цонжин болдог
https://maps.app.goo.gl/5zABfrax3GgNsqP46
• Аглаг бүтээлийн хийд
https://maps.app.goo.gl/p11LS83vD3d6Ci538
• Хустайн нуруу үндэсний парк
https://maps.app.goo.gl/zcLrjMpAYyURJJH49
• Манзушир хийд
https://maps.app.goo.gl/5fFNiWFa54ZRrFsB6
• Дугана хад
https://maps.app.goo.gl/uBJch87LFhyfRwY1A?g_st=ic
• Зоргол хайрхан
https://maps.app.goo.gl/kf2ahmiAr4onzbFV8
• Тоньюкукын гэрэлт хөшөө
https://maps.app.goo.gl/vbRFa11WiaXfRhu77
• Элсэн тасархай
https://maps.app.goo.gl/iiGy7kqJ2GCVrBxR8
• Өгий нуур
https://maps.app.goo.gl/AAwxrQCbeGgKX1Hv5
• Хар зүрхний Хөх нуур
https://maps.app.goo.gl/ZaDKSPzfWGVVncWm8
• Балдан Бэрээвэн хийд
https://maps.app.goo.gl/UxFL3GSELUz55rhZ8
• Бага газрын чулуу
https://maps.app.goo.gl/jAR3MPeCPf5bSje77
• Эрдэнэ Зуу хийд
https://maps.app.goo.gl/faQSA4AzDjMJGvqo8

🌲Энэ зун хаашаа аялах гэж байна? 🚗Жижиг машинтай ч үзэх боломжтой засмал зам дагуух газруудыг зааж өгье. ❗️Шэйрлээд хадг...
09/05/2026

🌲Энэ зун хаашаа аялах гэж байна?
🚗Жижиг машинтай ч үзэх боломжтой засмал зам дагуух газруудыг зааж өгье.

❗️Шэйрлээд хадгалаад аваарай 😊.

🌅Өмнөговь аймаг:

1. Ёлын ам, Мухар шивэртийн ам /шороогоор ойрхон газар явна, зам асуудалгүй/

2. Дэмчогийн хийд Ханбогд сум

🌞Дорноговь аймаг:

1. Хамрын хийд, Хүслийн уул

🌲Архангай аймаг:

1. Өгий нуур /шороогоор 15 км орчим явна зам асуудалгүй/

2. Чулуутын хавцал болон Тэрхийн цагаан нуур, Хоргын тогоо /төв засмал зам дагуу/

3. Тайхар чулуу, Тамирын гол /төв засмал зам дагуу/

4. Цэнхэрийн халуун рашаан /шороогоор 20-оод км явна зам асуудалгүй/

⛰️Өвөрхангай аймаг:

1. Эрдэнэзуу хийд, Орхон гол /төв засмал зам дагуу/

2. Бат-Өлзий сум луу засмал зам нь ашиглалтанд орсон бол Улаанцутгалан /зам тавьж байсан/

3. Үүртийн тохой, Бага хүрхэрээ

🌳Булган аймаг:

1. Уран тогоо уул, Сахарын рашаан /төв засмал зам дагуу/

2. Хутаг-Өндөр сумын нутаг Гурын хөндий, Сэлэнгэ мөрөн /төв засмал зам дагуу/

3. Эрдэнэт хотоос засмал замаар 57 км Сэлэнгэ мөрөн, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгон, Сэлэнгэ сумын үзэсгэлэнт газрууд

🌊Хөвсгөл аймаг:

1. Хатгал, Жанхай Хөвсгөл нуур

🏞️Сэлэнгэ аймаг:

1. Тужийн нарс, Сайхны хөтөл, Алтанбулаг боомт

2. Хүдэр сум Хүдэрийн гол

3. Ерөө сум Ерөө гол

3. Шаамар сум Орхоны хөндий

4. Амарбаясгалант хийд /засмал зам тавьж байсан/

🌲Завхан аймаг:

1. Солонготын даваа, Цэцүүх гол /төв засмал зам дагуу/

2. Тэлмэн нуур

🪻Увс аймаг:

1. Хяргас нуур Хар тэрмэс /засмал зам дагуу/

2. Увс нуур /засмал замтай болсон/

🤩Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн төвүүд бүгд засмал замтай. Баянхонгорт Шаргалжуут рашаан, Говь-Алтайд Тайширын усан цахилгаан станц, Бөөнцагаан нуур, Галуутын хавцал, Ээж хайрхан гээд засмал замаас холгүй газрууд, Ховд аймагт засмал замаас 25 орчим км зайтай Цэнхэрийн гол, Гурван цэнхэрийн агуй байгаа /зам асуудалгүй/, аймгийн төвдөө Ховд голын зуслан, Хар ус нуур, Толбо нуур гэх мэт замдаа сонирхох газрууд бий. Эдгээрийг үзээд Баян-Өлгий аймгийн төв орчихно доо.

Та бүгдэд өөр мэдэх гоё газрууд байвал санал болгоорой 😇

🌲Удахгүй зуны аялал эхэллээ. Одооноос аяллаа төлөвлөж бэлдээрэй. Аяллаа сайн төлөвлөснөөр гарч болзошгүй олон эрсдэлээс ...
04/05/2026

🌲Удахгүй зуны аялал эхэллээ. Одооноос аяллаа төлөвлөж бэлдээрэй.
Аяллаа сайн төлөвлөснөөр гарч болзошгүй олон эрсдэлээс зайлсхийх боломжтой.
Тэгвэл аяллаа хэрхэн төлөвлөх вэ?

Доорх бяцхан зөвлөгөөг хүргэе, шэйрлээд хадгалаад аваарай.
1. Аяллын хөтөлбөрөө гаргаарай.
Аяллын маршрут, хоног хугацаа, өртөг зардал, замын хоол хүнс гээд жижиг гэлтгүй бүгдийг тооцоолж тэмдэглэсэн хөтөлбөр гаргаарай. Ингэснээр олон зүйлс тодорхой болж эхлэдэг.

2. Очих газраа судлаарай.
Шинээр очих гэж буй газрын цаг агаарын онцлог, замын нөхцөл, сүлжээтэй эсэх талаар зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Мөн очоод байрлах газар болон буудлын хүрэлцээ зэргийг судлах нь зүйтэй. Ачаалалтай үе нь таархаар байвал буудаллах газраа сонгож, эрт захиалгаа өгөх хэрэгтэй. Хэрэв майхантай аялах бол бэлтгэл чухал.

3. Хоноглох газруудаа тэмдэглээрэй.
Нэг хоногт туулах зай болон буудаллах цэгээ тодорхой болгосноор аялалдаа түүртэж тух алдахгүй, ядрахгүй аялах боломжтой. Зам болон үзэх газруудаа сайн тооцоолж чадвал цаг хугацаа алдахгүй.

4. Заавал бэлэн мөнгө бэлдэж яваарай.
Монголдоо аялахад төлбөрийн хамгийн түгээмэл хэрэгсэл бол бэлэн мөнгө байдаг. Учир нь байгалын өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газрууд нь ихэвчлэн сум суурингаас хол байдаг учир сүлжээгүй байх нь элбэг. Тиймээс картаар үйлчлэх газрууд ховор мөн сүлжээгүй тул шилжүүлэг хийх боломжгүй байдаг.

5. Ачаагаа сайн тооцоолж бэлтгээрэй.
Хувцас болон аяллын хэрэгслүүдээ аяллын нийт хоног, буудаллах газар зэргээсээ хамаарч бэлдэх нь зүйтэй. Хэт олон хувцас, хол замд муудах хоол хүнс ихээр авах хэрэггүй. Бороотойд, өглөө орой сэрүүнд, өдөр халуунд гэх мэтээр маш сайн бодож бэлдээрэй. Хүнсийг суурин газруудын хоорондын зай, дэлгүүрийн хүртээмжийг судалж байгаад бага багаар замдаа бэлдээд явах нь зүйтэй. Мөн ойр зуур хэрэг болохуйц эм, лент гэх мэт заавал бэлдээрэй. Чадвал дугуй хийллэгч, татлага, хүрз зэргээ аваарай.

Сайн төлөвлөсөн аялалд төдийлөн санаа зовох зүйлс гардаггүй бөгөөд тав тухтай аялах боломжийг танд олгоно

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Galtai Little Lodge posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category