Манай компани 2012 онд байгаль орчны зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр байгуулагдан 7 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Бид захиалагч байгууллагийн хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаанд ТЭЗҮ боловсруулах үе шатнаас эхлэн төслийн бүтээн байгуулалтын үе шат, төслийн урт хугацааны үйл ажиллагаа хүртэл Монгол улсын хууль тогтоомж стандарт шаардлагын хүрээнд байгаль орчны үнэлгээ, газрын төлөв байдал чанарын хянан баталгааны чиглэлээр зөвлөх үйлчилгээг үзүүлж ажилладаг.
1. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)
1.1 Уул уурхай
1.2 Хөдөө аж ахуй
1.3 Үйлдвэр үйлчилгээ
1.4 Дэд бүтэц (эрчим хүч, зам, барилга гэх мэт)
2. Байгаль орчны экологи эдийн засгийн үнэлгээ хийх, экологийн хохирол тооцох.
3. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа
4. Газрын нөхөн сэргээлт хийх
5. Байгаль орчны суурь судалгаа
6. Байгаль орчны мониторинг судалгаа
7. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах
8. Уур амьсгалын үнэлгээ хийх
9. Нар, салхины эрчим хүчний нөөцийн судалгаа хийх
10. Байгаль орчны захиалгат сургалт явуулах
11. ArcGIS зураглалын үйлчилгээ үзүүлэх
Бидний туршлага
Манай компани 2012-2018 онд дээрх чиглэлүүдээр нийт 33 төсөл дээр ажиллаж байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Үүнд: Төмөртийн овооны цайрын баяжуулах үйлдвэрийн байгаль орчны мониторинг судалгаа 2015-2018, Тавалтай УЦС-ийн БОННҮ, “Хадагтай алтны шороон ордын” БОННҮ, “Салхитын мөнгөны уурхайн” хянан баталгаа, “Отгонтэнгэр АЖЦ” төслийн БОННҮ, Монголын Алт МАК ХХК-ийн технологийн судалгааны төвийн БОННҮ, Маргад Инд ХХК-ийн “PVC бэлдэцийн үйлдвэрийн” БОННҮ, Харганат уурхайн байгаль орчны хохирлын үнэлгээ зэрэг ажлуудыг амжилттай сайн хийж гүйцэтгэсэн.
Боловсон хүчий хувьд мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан Баклавр 3, Магистр 5, Доктор 8 нийт 16 судлаачаас бүрдсэн чадварлаг, дадлага туршлагатай багтай.
Байгаль орчны үнэлгээний чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил
1. Улаанбаатар хот Баянгол дүүргийн 20-р хороо “Маргад Инд” ХХК-ын PVC бэлдэцийн үйлдвэрийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 2014 он
2. Завхан аймгийн Улиастай сумын нутагт хэрэгжих “Отгонтэнгэр” Аялал жуулчлалын цогцолборын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 2014
3. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2-р хорооны нутагт орших “МАК”ХХК-ын Технологийн судалгааны төвийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 2015 он.
4. Баян-Өлгийн аймгийн Ногооннуур, Алтанцөгц, Бугат сумын нутагт орших “Тавалтай усан цахилгаан станцын” байгаль орны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 2015-2016 он.
5. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших “Ар хадагтай” алтны уурхайн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэгээ, 2014 он.
6. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Цайрт минерал” ХХК-ын Цайрын баяжуулах үйлдвэрийн байгаль орны мониторинг судалгаа, 2015, 2016, 2017, 2018 он.
7. Төв аймгийн Жаргалант сумын нутагт орших Тэн-Хун ХХК-ын Нарантолгой уурхрайн байгаль орны мониторинг судалгаа, 2012, 2013, 2014 он.
8. Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2-р хорооны нутагт орших “МАК”ХХК-ын Технологийн судалгааны төвийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол, 2016 он.
9. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт орших “Хун Ша И Жань” ХХК-ын Төмөртийн уурхайн байгаль орны мониторинг судалгаа, 2016, 2018 он
10. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Харганат алтын уурхайн байгаль орчны хохирлын үнэлгээ, 2015 он.
11. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний уурхайн байгаль орчны төлөв байдын үнэлгээ, 2016 он
12. Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутагт орших Их Улс ХХК-ийн Мах ангилан савлах үйлдвэр, хөргүүртэй агуулах байгуулах төслийн байгаль орны төлөв байдлын үнэлгээ, 2016 он.
13. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших “Жи Пи Эф” ХХК-ийн 12772Х талбайн байгаль орчны төлөв байдлын тайлан, 2016 он.
14. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт орших Өехий цагаан хүрэн нүүрсний уурхайн байгаль орны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ 2017 он
15. Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6-р хороо, “Red rock resort”-ын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, 2017 он
16. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Сэлбэд байрлалтай “Янмал” ХХК-ын ноос самнах ээрэх үйлдвэрийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 2017 он.
17. Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6-р хороо, “Улаанбаатар зочид буудал”-ын Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, 2017 он.
18. Ус сувгийн удирдах газрын харъяа Урьдчилан цэвэрлэх байгууламжийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, 2017 он.
19. Улаанбаатар хотоос-Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх 32.2 км олон улсын хурдны авто замын байгаль орчны мониторинг судалгаа, шинжилгээний ажил, 2017 он.
Газрын хянан баталгааны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил
1. Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгөний уурхайн газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2015 он.
2. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Алаг толгодын уурхайн газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2016 он.
3. Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6-р хороо, “Тэрэлж зочид буудал”-ын газрын газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2016 он.
4. Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6-р хороо, “Улаанбаатар зочид буудал”-ын газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2016 он.
5. Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6-р хороо, “Чингис хаан” гольфын талбайн газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2016 он.
6. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт орших Өехий цагаан хүрэн нүүрсний уурхайн газрын төлөв байдал чанарын хянан баталгаа 2017 он
7. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Дорнын алт ХХК-ын газар тариалангийн талбайн газрын төлөв байдлын үнэлгээ, 2014 он.
8. “Тэрэлж гольф” ХХК-ийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа, 2017 он.
9. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших, Зүүн далан далан нүүрсний ордын газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2017 он.
10. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших, “АРВАЙ ОРД ГЕО” ХХК-ийн авто засварын газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2017 он.
11. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, MCS групп-ийн Sky resort аялал жуулчлалын цогцолборын газрын төлөв байдал чанарын хянан баталгаа, 2017 он.
12. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Ганбаттулга ХХК-ийн Хэрээ-Ерөөн голын алтны уурхайн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа, 2017 он.
13. Дорноговь аймаг, Даланжаргалан сумын нутагт орших “Фрайндшип ресурс” ХХК -ийн “ЗҮҮН ДАЛАН, ДАЛАН” нүүрсны ордын (MV-014492) газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан, 2017 он.
14. Булган аймаг(44), Бүрэгхангай (10) сумын нутагт орших “Хүслэмж” ХХК -ийн “Ногоон усны хайлаастын амны” төмрийн хүдэр ордын газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны тайлан, 2017 он.
Бидэнтэй холбогдох
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо 31-78 тоот
Утас: 88084317, 88087654, 88648702
E-mail: [email protected], [email protected]