06/08/2015
Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр уулыг мэдэхгvй хvн Монголд байхгvй. Тэр хайрхан олон зуун км-ын цаанаас сvр хvчээ илтгэн, цавцайн гялтганана. Євєг дээдсийн яриагаар Бурханаас Замбуулинд таван их-тэнгэр уул хайрласны отгон нь "Отгонтэнгэр" гэнэм. Тvvнийг хvндлэн нэрлэдэг vг нь "Богд Очирваань хайрхан". Энэ их уулыг ийнхvv хvндлэн нэрлэх болсон цаг vе Монгол дахь буддын шашны гурван дахь их дэлгэрэлтийн vе буюу 1585 оны хавиас эхтэй бололтой. Буддын шашны их хvн, хувилгаан Бакула ренбучи 1991 онд хэлэхдээ "Отгонтэнгэрийг онгоцоор нар зєв тойруулж харлаа. Яг л жанчаа нємрєєд заларч суугаа Очирваань бурханы дvр харагдаж байна" гэж хэлсэн нь бий. Тэгвэл Отгонтэнгэр уулын vvсэл гарлын талаар нутгийн ард тvмний дунд олон домог байдаг аж. Vvний нэгийг єгvvлсvv."Урьд дээр цагт Богд Дvнжингарав уул одоогийнхоосоо огт єєр уул байсан гэнэ.
Мєсєн дуулгат орой нь хєх тэнгэр баганадсан, цасан мєнгєн цээжнээс нь доохнуур vvл хоноглон, уур савсан, тvvнээс дооших биеийг нь ногоон ой хучсан, vзэмжит уул байжээ. Чингэтэл Хангай нутгийн баруун говь ус чийгээр дутаж, ган гачигт нэрвэгдсэн гэнэ. Хvн амьтныг ган гачгаас аврах нэгэн их бяртай эр тэнд тєржээ. Тэр хvдэр эр Богд Дvнжингаравыг зорин ирж, тэхий дундуур нь оосорлож vvрээд бостол цээжин бие нь тасраад ирсэн гэнэ. Тэгэхээр нь "Дургvй бєгс нь эндээ vлдэг Дуртай цээжийг нь аваад явъя" гээд vvрч алхсаар Хангай нуруун дээр аваачиж тавьжээ. Тэгээд Богд Дvнжингаравын мєнх цаст цагаан орой Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр Богд Очирваань гэсэн нэртэй болж, мєнх цэвдэг тэр уулын мєс хайлж, ар євєр хоёроос нь баруун говь руу урсан, ган гачгийг тайлсан гэдэг".
Отгонтэнгэр уул бол эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулсын нэг. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур бий. Эдгээр нуурууд нь 8 тахилын билэгдэл ажгуу. Нэрлэвээс, уулын баруун хойд зvгт орших бага Отгонтэнгэрээс эх авсан Эх, Дээд, Дунд Гялаан, Ар тахилгатай нуур буюу Хатан бэйлийн даваанаас эх авсан Богдын голын эхний Дээд, Дунд, Доод Гялаан, зvvн урд талд Даян чулуу, Дамар хайрхан, Хєх, Цагаан нурууд оршино. Отгонтэнгэр Хайрханы зvvн бэлд баруун ємнє зvг чиглэн, аварга биеэ дааж ядан мєлхєх мэт асар том яст мэлхийн хэлбэр бvхий харлаг хад байх бєгєєд vvнийг "Мэлхий хад " хэмээнэ. "Мэлхий хад" нь Очирваань Хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй. Ер нь нутгийн ардууд "Мэлхий хад"-наас дээш явахыг ихэд цээрлэнэ.
Отгонтэнгэр Хайрхан, тvvний ойролцоох уулсыг оролцуулан 955 ам.дєрвєлжин талбай бvхий газрыг 1992 оноос тєрийн хамгаалалтай, Дархан цаазат газар болон баталгаажуулсан юм. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн тєвшнєєс дээш 4012м єндєр єргєгдсєн бєгєєд тvvний 3752 метрээс дээш єндєрт мєнх цастай билээ. Очирваанийн оргилд илхэн уулсууд бvгдэд нь хормой энгэргvй ємсєж ургасан, таван зvйлийн єнгє vнэр сvлэлдсэн арц ургадаг.Бvдvvн гол модонд ороож мушгирч, ланз хээ лугаа дэлхийг хучиж байдаг ийм арцыг зєвхєн Очирваанийн орноос л залж болох юм. Арцыг авдаг газраас нь ном ёсоор Очирваанийн зvрхэн тарни хэлж, хормой дэвсэн сєхєрч суугаад алга хавсран мэргэн гуйж авдаг уламжлалтай.
Отгонтэнгэр уулын эргэн тойронд Чулуут, Хонгор морьт, Хатан бэйл зэрэг эртний домог тvvхтэй зєвхєн морьтой хvн л явж болохуйц олон даваатай. Мєн уулын орчимд Хєх нуур, Цагаан нуур, Долоон нуур, Нарт нуур, Холбоот нуур, Дуут нуур зэрэг 10 гаруй нуур байх бєгєєд хамгийн сонин тогтоцтой нь галт уулын тогоонд vvссэн Бадархундага нуур юм. Гол нууруудын усанд монгол хадран, осмон, цулбуурт загаснууд элбэг. Харин уулын цавчим єндєрт аргал, янгир, дvvлж ой тайга дотор нь халиу буга урамдан, зэрлэг гахай vндэс сэндийлэх сонсогдоно.
Алс уулсын оргил дээгvvр тас, бvргэд эргэлдэн, шєнийн цагаар шар шувуу, ууль дуугарч, тол нуурын усанд галуу, нугас, ангир багширч, тэдний дундаас гангар хун vзэмжээ гайхуулан, жигvvрээ засна. Хадат ууланд нь Алтайн хойлог vvрээ засч, хур, сойр гvйлддэг бол бэл хормойд нь хар єрєвтас дэгдэхийг харж болно. Отгонтэнгэр уулын бvсэд таван єнгийн онцгой сайхан vнэртэй вансэмбэрvv, алтан хундага, алтан гагнуур, ажигцэрэн, дэгд, гишvvнэ зэрэг 120 орчим эмийн ургамал ургадаг бєлгєє.
"Ochirvaani Hairhanii tahilga" 90*120cm
Zuraach Hudulmuriin gaviyanii ulaan tugiin odont S. Chimeddorj